ХААН Банк шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, хvмvvсийн амьдралыг бодитой єєрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах эрхэм зорилгоо хэрэгжүүлж ХААН Банк сангаараа дамжуулан үндэсний хэмжээний олон хєтєлбєрүүд хэрэгжүүлдэг билээ.
Vндэсний хэмжээний тэргүүлэгч банк болох ХААН Банк амжилттай ажиллахын хэрээр хүн ардынхаа сайн сайхан, гэрэлт ирээдүйн тєлєє хєрєнгє оруулалт хийж, ашигт ажиллагааныхаа багагүй хэсгийг ХААН Банк Сангаараа дамжуулан ард тvмнийхээ сайн сайхны тєлєє зориулж Монгол Улсын эдийн засаг нийгмийн хєгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
ХААН Банк 2011 онд монгол орныхоо 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийг хамарсан Хавдрын эсрэг үндэсний аян, Хүүхдийн сэтгэлгээг хєгжүүлэх эрүүл ахуйн шаардлага хангасан тоглоомоор цэцэрлэгүүдийг хангах зорилгоор “Оньсон тоглоом оюунлаг ирээдүй” тєсєл, Их дээд сургуульд элсэн суралцаж буй залуусыг хамарсан “ХААН Банк” тэтгэлэгт хєтєлбєр, байгаль орчныг хамгаалах, нєхєн сэргээх зорилгоор хэрэгжүүлж буй “Ногоон орчин бидний ирээдүй” зэрэг үндэсний хєтєлбєрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн амжилтаараа Монгол Улсын Засгийн газар, МVХАVТ-аас 2011 оны “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч” байгууллагаар дахин шалгарууллаа.
ХААН Банк 2007-2011 онд эрvvл мэнд, соёл урлаг, байгаль орчны чиглэлээр 150 гаруй тєсєл, хєтєлбєрүүдийг хэрэгжvvлж нийтдээ 1.5 тэрбум тєгрєгийн санхүүжилтийг хийгээд байна.
Ийнхүү ХААН Банк нийгмийн сайн сайхны тєлєє ажиллаж хүн арддаа хүрч чадсан олон хєтєлбєрүүдийг хэрэгжүүлснээрээ МVХАVТ болон Засгийн газартаа үнэлүүлж “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч” байгууллагаар 6 дахь жилдээ шалгарч монголын банк санхүүгийн системдээ тэргүүлэгч болохоо батлан харууллаа. |