Нүүр   |   ATM ба Салбарууд   |   Aжлын байр   |   Сайтын бүтэц   |   Холбоо барих   |     English
 
Хайлт
 
НүүрБанкны тухайЭрхэм зорилго
 
 
Банкны тухай
 
Эрхэм зорилго
Банкны үйл ажиллагааны зорилго ба стратеги
Хувь нийлүүлэгчид ба Тєлєєлєн Удирдах Зєвлєл
Шагналууд болон хєндлєнгийн үнэлгээ
ХААН Банкны түүх
Жилийн тайлан
Эрнст энд Янг Монголия Аудит ХХК-ийн тайлан
Банкны Гүйцэтгэх Удирдлага
Соёл урлаг
Санхүүгийн үзүүлэлт
Банкны холбогдох этгээдэд олгосон зээл, гаргасан аккредитив, бусад үйлчилгээ
Лого татах

Хэвлэх Найздаа илгээх
 

ЭРХЭМ ЗОРИЛГО

ХААН Банк нь хvмvvсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхvvгийн шинэлэг бvтээгдэхvvнийг нэвтрvvлдэг vндэсний хэмжээний тэргvvлэгч банк юм. Бид шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, харилцагчийн vйлчилгээг монголдоо хамгийн өндөр төвшинд хvргэхийг эрмэлзэнэ.

ХААН Банкны тухай товчхон

Монгол улс даяар нийт 500 салбар нэгжтэй ХААН Банк нь Монгол улсын хамгийн том арилжааны банк бєгєєд Монгол улсын нийт айл єрхүүдийн 80 гаруй хувьд банкны үйлчилгээ хvргэн ажиллаж байна. Тус банк нь том аж ахуйн нэгж байгууллагууд, жижиг дунд бизнес эрхлэгчид болон иргэд гэх мэд олон бvлэгт банкны иж бvрэн үйлчилгээ үзүүлдэг Монгол банкнаас авсан Банк санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зєвшєєрєлтэй Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани (ХХК) юм.
 
2009 оноос ХААН Банкны бvх салбар нэгжүүд 100 хувь онлайн системд холбогдсон бєгєєд ХААН Банкны харилцагчид Монгол орны хаанаас ч банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг саадгүй авах боломжтой болсон юм.
 
ХААН Банкны Тєв оффис нь банкны удирдлага, захиргаа аж ахуйн үйл ажиллагаа болон бүх тєрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тооцооны тєвтэйгєєр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байршдаг. Тус банк нь Улаанбаатар хотод 5, орон нутагт 24 салбартай бєгєєд салбар бүрийн харьяалалд 15-25 тооцооны тєвтэй юм. Тооцооны тєв бүр нь тухайн орон нутгийнхаа 15000-16000 хүн амд банкны бүх тєрлийн үйлчилгээг хүргэдэг ба 2-3 ажилтантай багахан хэмжээний нэгж нь хүртэл санхүүгийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа үзүүлдэг.
 
ХААН Банк нь єнєєдєр Монгол улсын банк санхүүгийн салбарт орчин үеийн санхүүгийн дэвшилтэт үйлчилгээг үзүүлдэг бєгєєд єєрийн ажилтнуудын ур чадварыг хєгжүүлэхэд ихээхэн анхаарч олон тєрлийн чадавхжуулах сургалтыг явуулдаг билээ. Манай банкны шилдэг боловсон хүчин эх орныхоо банк, санхүүгийн салбарыг шинэ түвшинд гаргахаар идэвх зүтгэлтэйгээр ажилладаг хамт олон юм.
 
ХААН Банк нэг шатлалтай банкны тогтолцоо бүхий 80 гаруй жилийн түүхтэй Монгол Банкнаас эхлэлтэй ба банкны 2 шатлалд тогтолцоонд шилжсэн 1991 онд улс орон даяар салбар нэгжтэй ХАА-н банк болгон байгуулагдсан юм.

 

 
 

Холбоотой линкүүд  |  Хуулийн чухал тэмдэглэгээ  |  Сөүлийн гудамж-25, Ш/Х-192, Улаанбаатар-44, Монгол, Copyright © 2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хаан Банк