Нүүр   |   ATM ба Салбарууд   |   Aжлын байр   |   Сайтын бүтэц   |   Холбоо барих   |     English
 
Хайлт
 
НүүрБанкны тухайХААН Банкны түүх
 
 
Банкны тухай
 
Эрхэм зорилго
Банкны үйл ажиллагааны зорилго ба стратеги
Хувь нийлүүлэгчид ба Тєлєєлєн Удирдах Зєвлєл
Шагналууд болон хєндлєнгийн үнэлгээ
ХААН Банкны түүх
Жилийн тайлан
Эрнст энд Янг Монголия Аудит ХХК-ийн тайлан
Банкны Гүйцэтгэх Удирдлага
Соёл урлаг
Санхүүгийн үзүүлэлт
Банкны холбогдох этгээдэд олгосон зээл, гаргасан аккредитив, бусад үйлчилгээ
Лого татах

Хэвлэх Найздаа илгээх
 

ХААН Банкны тvvх

1990-ээд оны туршид vvсч хуримтлагдсан vлэмж хэмжээний чанаргvй зээлийг төлvvлэх, зээлийн өрөнд хураагдсан өмчлөх бусад vндсэн хөрөнгийг борлуулах, vйл ажиллагааны зардал хэмнэх төдийхнөөр ажил нь хязгаарлагдаж, их хэмжээний алдагдал хvлээж, төлбөрийн чадвар нь доройтож, нэр хvнд нь унаж, дампууралд тулж очоод байсан Монголын Хөдөө Аж Ахуйн Банкыг Монгол Улсын Засгийн Газар, Монголбанк, Дэлхийн банк, АНУ-ын Олон улсын Хөгжлийн Агентлаг хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Монголбанкны эрх хvлээн авагчдаас Олон улсын банк санхvvгийн туршлагатай менежер, АНУ-ын иргэн, ноён Ж.Питер Морроу 2000 оны 8 дугаар сарын 11-нд хvлээж авсан юм.

Энэ vед Хөдөө Аж Ахуйн Банк нь өмчлөлийн хэлбэрээрээ 100% төрийн өмчид шилжиж очоод байсан ба шинээр томилогдсон удирдлагын баг тус банкны vйл ажиллагаа, бvтэц зохион байгуулалт, салбарын сvлжээний оновчтой бvтэц, хvний нөөцийн удирдлага зэрэг гол зангилаа асуудлуудыг нарийвчлан судалсны vндсэн дээр банкыг эрvvлжvvлэх зорилгоо тодорхойлон ажилласан бөгөөд энэ нь: 

  1. Монголын хөдөө орон нутагт санхvvгийн найдвартай vйлчилгээг сэргээх,
  2. Санхvvгийн хувьд ашигтай, тогтвортой vйл ажиллагаа явуулах,
  3. Тус банкыг хувьчлалд бэлтгэх зэрэг байлаа.

Өнөөдөр ХААН Банкны системийн хэмжээнд нийт 500 гаруй салбар нэгжид 4000 гаруй ажилтан байгаагийн 300 орчим нь төв банкинд ажилладаг юм. Мөн одоогийн байдлаар бїх салбар нэгж онлайн системд шилжээд байна.

ХААН Банкны гадаад зах зээл өргөжин АНУ, ХБНГУ, Япон, ОХУ, БНХАУ зэрэг орны томоохон банкуудтай харилцаа холбоо тогтоож, Олон улсын мөнгөн гуйвуулгын "Western Union" сvлжээгээр Израиль, АНУ, Герман, Унгар, Ирланд, Их Британи, Япон, Сингапур, Франц зэрэг орнуудаас илгээсэн мөнгийг Монгол орны өнцөг булан бvрт тархан байршсан ХААН Банкны өргөн сvлжээг ашиглан иргэд аж ахуйн нэгжvvдэд хvргvvлэх ажлыг хэрэгжvvлж байна.

ХААН Банк бvтэц, зохион байгуулалт, vйл ажиллагааны цар хvрээний хувьд ийнхvv шат дараалан өргөжихийн зэрэгцээ банкны бизнесийн vйл ажиллагааны гол цөм болсон зээлийн vйл ажиллагааг асар богино хугацаанд сэргээж, манай орны жижиг дунд бизнес эрхлэгчид, малчид, газар тариалан эрхлэгчид, өмчийн бvх хэвшилд ажиллагсад, нийгмийн халамж хvртэгсдийн хэрэгцээг бодитойгоор олж харан тэдний мөнгөний урсгалд нь тохирсон ХААН Банкны зээлийн шинэ бvтээгдэхvvнvvдийг зах зээлд хамгийн бага эрсдэлтэйгээр нийлvvлж, хот хөдөөгийн хvн амын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн чадавхийг дээшлvvлж байгаа нь зөв зохион байгуулалт, хяналт бvхий зээлийн багцтай банк болсноор богино хугацаанд өндөр vр ашигтай ажиллаж, улс орны эдийн засгийн амьдралд дорвитой хувь нэмэр оруулах боллоо.

ХААН Банкны бvтэц, зохион байгуулалт, vйл ажиллагаагаанд оновчтой менежмент явуулж, тvvнийг санхvvгийн хувьд найдвартай, тогтвортой, vр ашигтай банк болгох, улмаар хувьчлалд бэлтгэх ажлыг амжилттай удирдаж зохион байгуулсны дvнд 2003 оны 3-р сарын 25-ны өдөр Монголын Хөдөө Аж Ахуйн Банкыг Японы H. S. Securities компани 6,580,000 ам. доллараар хувьчлан авсан юм.

Тус банк хувьчлагдахын өмнөх улиралд 490 сая төгрөгийн цэвэр ашигтай байсан бол хувьчлагдсаны дараах 3-р улиралд орлогын татварт 345 сая төгрөг төлсөний дараа цэвэр ашиг нь 541 сая төгрөг болж өссөн. Энэхvv өсөлтийг хангахын тулд ХААН Банкны эзэмшигч Японы H. S. Securities компани долдугаар сард банкны хөрөнгөд 2 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийсний зэрэгцээ банкны ашгаар дахин хөрөнгө оруулалт хийсний дvнд 2003 оны 12-р сарын 31-ны байдлаар тухайн жилийн ашгаар нийт өөрийн хөрөнгө 7,864 сая төгрөг болж өссөн.

 

 
 

Холбоотой линкүүд  |  Хуулийн чухал тэмдэглэгээ  |  Сөүлийн гудамж-25, Ш/Х-192, Улаанбаатар-44, Монгол, Copyright © 2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хаан Банк