Нүүр   |   ATM ба Салбарууд   |   Aжлын байр   |   Сайтын бүтэц   |   Холбоо барих   |     English
 
Хайлт
 
НүүрБанкны тухайСоёл урлагГалерей
 
 
Соёл урлаг
 
Уран зургийн цуглуулга
Галерей
Ивээн тэтгэлэг

Хэвлэх Найздаа илгээх
 

Мэргэжлийн куратортой цорын ганц галерей

ХААН Банкны төв байранд байрлах ХААН Банк Арт Галерей 2007 оны 12-р сарын 18-нд нээлтээ хийсэн юм. Зураач, уран бүтээлчдэд үзэсгэлэнгээ гарган, уран бүтээлээ ард түмэнд толилуулах, нөгөө талаас дүрслэх урлаг сонирхогч үзэгчдэд өөр өөр хэв маяг, урсгал чиглэлийн уран бүтээлүүдийг сонирхон  үзэх боломжийг нээсэн уг Галерей сар бүр шинэ үзэсгэлэн гаргадаг. Энэ бол мэргэжлийн урлаг судлаач, куратортой Монголын цорын ганц уран зургийн галерей. Ц.Уранчимэг 2002 оноос ХААН Банкны куратороор ажиллан, банкны уран зургийн цуглуулга болоод ХААН Банк Арт Галерейн үзэсгэлэнгүүдийг хариуцан ажиллаж байна.

Эдгээр үзэсгэлэнгүүд нь сэдэвчилсэн бөгөөд нийгэмд ямар нэг шинэ санаа, сэдэл дэвшүүлсэн байдгаараа онцлог юм. Үзэсгэлэн бүрийн үеэр тухайн уран бүтээлч хийгээд үзэгчдийн хооронд амьд холбоо бий болгосон үзүүлбэр, ярилцлагуудыг зохион байгуулдаг. 

ХААН Банк Арт Галерей ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагт үнэ төлбөргүй ажилладаг. Уран бүтээлчдийн үзэсгэлэнг мөн ямар нэг үнэ төлбөргүй гаргадаг бөгөөд нийгэмд асуудал дэвшүүлсэн, сонирхолтой, шинэлэг уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг дэлгэн үзүүлэхийг хичээдэг билээ. Уран бүтээлээ олон нийтэд толилуулах гэсэн хэнд ч болов ХААН Банк Арт Галерейн үүд хаалга нээлттэй.
 

 

 
 

Холбоотой линкүүд  |  Хуулийн чухал тэмдэглэгээ  |  Сөүлийн гудамж-25, Ш/Х-192, Улаанбаатар-44, Монгол, Copyright © 2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хаан Банк