Нүүр   |   ATM ба Салбарууд   |   Aжлын байр   |   Сайтын бүтэц   |   Холбоо барих   |     English
 
Хайлт
 
НүүрБанкны тухайСоёл урлагИвээн тэтгэлэг
 
 
Соёл урлаг
 
Уран зургийн цуглуулга
Галерей
Ивээн тэтгэлэг

Хэвлэх Найздаа илгээх
 
Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа
 

2003 оны аравдугаар сард баруун аймгуудаар тоглосон дуучин Сараагийн “Би жаргалтай” аялан тоглолтыг ХААН Банк ивээн тэтгэсэн билээ. Энэхүү хамтын ажиллагаа нь үр дүнтэй болж, банкны харилцагчид болон үзэгчдийн зүгээс талархал хүлээсэн тул урт хугацааны хамтран ажиллах гэрээ байгуулах саналыг поп хатагтайд ХААН Банк тавьсан юм.

Ингээд 2003 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр гэрээнд гарын үсэг зурснаас хойш өнөөдрийг хүртэл  тасралтгүй хамтран ажиллаж, Сараагийн уран бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэ уран бүтээл туурвихад нь ХААН Банк зохих дэмжлэгээ үзүүлсээр байна. Харин гэрээний хугацаанд хилийн чанадад болон нийслэл, орон нутагт банкнаас зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд дуучин маань очиж ая дуугаа өргөхийн зэрэгцээ ХААН Банкны сурталчилгаанд оролцон банкны дүр төрх болон ажилладаг юм.

Өдгөө ХААН Банк, поп хатагтай Б.Сарантуяа хоёрын хамтын ажиллагааны талаар хүмүүс сайн мэддэг болжээ. Түүний зураг бүхий ХААН Банкны Виза карт өргөн хэрэглэгддэг.

 
Сараагийн сэтгэгдэл:
 

ХААН Банкны ивээн тэтгэсэн тоглолтууд:

- Бүх аймгаар аялсан “Би жаргалтай” тоглолт, 2003,2004 он

-Саха Улсад хийсэн тоглолт, 2004

-“Best of Saraa” тоглолт, 2005

-“Хайрламаар” аялан тоглолт, 2007,2008

 

ХААН Банкны ивээн тэтгэсэн CD:

-Хайрламаар
 
 
НЮАНС хамтлаг

Сонгодог урлагийг талархан дэмждэг хамтын ажиллагааны нэг хэсэг болгон ХААН Банк ДБЭТ-ын дэргэдэх НЮАНС хамтлагтай хамтран ажиллаж байна. Сонгодог урлагийг орчин цагийн поп хөгжимтэй хослуулсан попера урсгалаар уран бүтээлээ туурвидаг уг хамтлагтай 2007 оны 10-р сард хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.

Дэлхийн хөгжмийн ертөнцөд цоо шинэхэн энэхүү урсгалыг Монголд түгээн дэлгэрүүлж, сонгодог урлагийг шимтэн сонирхогч, үзэгчдийн хүрээг нэмэхэд нь ХААН Банк өөрийн хувь нэмрээ оруулан, уран бүтээлийг нь дэмжиж байгаа билээ.

НЮАНС хамтлагийн сэтгэгдэл: “Сонгодог урлагийн өндөр хэмжүүрт нийцсэн уран бүтээлүүдийг үзэгчид, сонсогчдодоо хүргэхийг бид зорьдог. Тэр бүхэнд санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байдаг. Харин бидний олон дуу, клип ХААН Банкны ивээн тэтгэлгээр үзэгчдэд хүрч байгаа. Уран бүтээлийг минь ХААН Банк байнга тусалж дэмжиж байдагт НЮАНС хамтлаг талархаж явдаг юм ХААНХАА”
 

ХААН Банкны ивээн тэтгэсэн тоглолтууд:

-“Изабель” попера тоглолт, 2007

 

-ХААН Банкны ивээн тэтгэсэн CD:

-“Popera Album”, 2007

 
“Алтан ураг” хамтлаг

Язгуур урлагийг орчин цагийн рок хөгжмийн хэмнэлтэй хослуулсан ардын хөгжмийн “Алтан ураг” хамтлагтай ХААН Банк 2008 оноос хамтран ажиллаж байна. Хөгжмийн ертөнцөд өөрсдийн өвөрмөц аялгуу, дүр төрхөөр орон зайгаа эзэлж яваа уг хамтлагийнхныг мэргэжлийн хувьд өсөж дэгжих, авьяас чадвараа улам хөгжүүлэхэд нь туслах зорилгоор ХААН Банк хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.

Шинэ залуу уран бүтээлчид, урлагийн шинэ урсгал, хэлбэрийг тус банк дэмжихийг эрмэлздэгийн нэг илэрхийлэл нь энэхүү хамтын ажиллагаа юм.

 

“Алтан ураг” хамтлагийн сэтгэгдэл:

ХААН Банкны ивээн тэтгэсэн тоглолтууд:

-“Made in Altan Urag” CD-ний нээлтийн тоглолт
 

ХААН Банкны ивээн тэтгэсэн CD:

-“Made in Altan Urag”, 2008

 
 

Холбоотой линкүүд  |  Хуулийн чухал тэмдэглэгээ  |  Сөүлийн гудамж-25, Ш/Х-192, Улаанбаатар-44, Монгол, Copyright © 2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хаан Банк