ТЭТГЭВРИЙН ХАРИЛЦАХ ДАНС
Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас олгож буй тэтгэврийг ХААН Банкны дансаар дамжуулан олгох vйлчилгээ юм. Тэтгэвэр авагч нь данс эзэмшигч болсноор хvссэн vедээ орлого оруулж , зарлага гаргах эрхтэй.
Тэтгэврийн данс эзэмшснээр дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
- Тэтгэврийн санхүүжилт орж ирсэн өдөр нь тэтгэвэрийн мөнгийг тэтгэвэр авагчийн дансанд автоматаар хийдэг тул урт дараалалд зогсох шаардлаггүй
- Тэтгэврийн карт эзэмшснээр хүссэн үедээ бэлэн мөнгөний машин болон картаар үйлчлэгч байгууллагаар үйлчлүүлэх
- Ямар нэгэн шимтгэл, хураамжгүйгээр үйлчлүүлэх
- Данснаасаа аливаа төлбөр хийх, эсвэл өөр дансанд шилжүүлэх
- Цахим банкны үйлчилгээ авах
Тэтгэврийн харилцах дансны нөхцөл
|
| Дансны доод үлдэгдэл |
Жилийн хүү |
Данс нээх |
| - |
3.6% |
Vнэгvй |
ХААН Банкны тэтгэврийн дансыг Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас ирсэн жагсаалтын дагуу нээж өгөх учир та өөрийн биеээр банкинд ирж данс нээлгэх шаардлагагүй юм. |