Нүүр   |   ATM ба Салбарууд   |   Aжлын байр   |   Сайтын бүтэц   |   Холбоо барих   |     English
 
Хайлт
 
НүүрИргэдЦахим банкИнтернет банкны үйлчилгээ
 
 
Цахим банк
 
Интернет банкны үйлчилгээ
Мобайл банкны үйлчилгээ
Мессеж банкны үйлчилгээ
Мессеж төлбөрийн үйлчилгээ
CASH BACK їйлчилгээ
Ухаалаг мэдээ vйлчилгээ

Хэвлэх Найздаа илгээх
 

Интернэт банкны үйлчилгээ

      Интернэт банкны үйлчилгээгээр  харилцагч хүссэн цагтаа аль ч улс орноос ямар нэг нэмэлт програм хангамж шаардахгүйгээр интернэтийн холболттой компьютерийн тусламжтай санхүүгийн төлбөр тооцоогоо хийж гүйцэтгэх боломжтой болно.

Үйлчилгээний төрлүүд:

  • Банк хоорондын гүйлгээ
  • ХААН Банкны салбар хоорондын гүйлгээ 
  • Олон улсын гүйлгээ
  • Нэрийн гуйвуулга
  • Зээлийн төлбөр хийх
  • ХААН Банкин дахь харилцах, хадгаламжийн дансаа хянах, лавлах,
  • Валютын арилжааны болон албан ханшийн мэдээ авах
  • Нэхэмжлэлээр ирсэн төлбөрийг гүйцэтгэх
  • Цалингийн гүйлгээ хийх
  • Багц гүйлгээ хийх

Үйлчилгээний төрөл:

Зэрэглэл 1.     
Өөрийн дансны мэдээллийг шалгах, лавлагаа хийх, валютын албан болон арилжааны ханшийн мэдээ авах, банкинд хүсэлт илгээх

Зэрэглэл 2.    
Дансны лавлагаа хийх, валютын албан болон арилжааны ханшийн мэдээ авах,  банк хоорондын болон ХААН Банкны данс хоорондын гүйлгээ хийх, зээлийн төлбөр төлөх, банкинд хүсэлтээ илгээх,цалингийн гїйлгээ 

Интернэт банкаар гүйлгээ хийх “Васко төхөөрөмж” гэж юу вэ?

“Васко төхөөрөмж“ - Онлайн сүлжээний хэрэглэгчийг таних дахин давтагдашгүй электрон гарын үсэг буюу харилцагчийн гүйлгээний кодын төхөөрөмж.

Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар интэрнет банкны үйлчилгээнд бүртгүүлсэн Зэрэглэл 2 хэрэглэгчид гүйлгээ хийх боломжтой болно.
   
Vasco нь 36 секунд тутамд өөрчлөгдөх 6 оронтой хэрэглэгчийг илтгэх нууц дугаар гаргах ба хэрэглэхэд хялбар, 5-7 жил ажиллах зайн тэжээл бүхий төхөөрөмж юм.

Яаж хэрэглэгч болох вэ?

Харилцагч та манай банкны өөрт хамгийн ойрхон байгаа салбар, нэгж дээр өөрийн биеэр хvрэлцэн ирж, маягт бөглөн бvртгvvлж Интернет банкны vйлчилгээний хэрэглэгч болно.

Үйлчилгээний үнэ тариф:

Төрөл Зэрэглэл 1 хэрэглэгч Зэрэглэл 2 хэрэглэгч
Жилийн хураамж          үнэгүй            10,000
Васко төхөөрөмжийн үнэ   - 35,000
Гээж үрэгдүүлсэн, гэмтээсэн Vasco төхөөрөмжийг 2 дахь удаагаа олгоход - Үнийн дүнгийн 50 хувь

Интернэт банктай холбоотой асуудлаар 11- 332333(3332) утсаар болон Харилцагчийн Мэдээллийн Тєв 1917 – д хандана уу. 

 Ашиглах зааврыг эндээс татаж авна уу.

 

 
 

Холбоотой линкүүд  |  Хуулийн чухал тэмдэглэгээ  |  Сөүлийн гудамж-25, Ш/Х-192, Улаанбаатар-44, Монгол, Copyright © 2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хаан Банк