ХУРИМТЛАЛЫН VЙЛЧИЛГЭЭ
Тогтмол орлоготой харилцагч иргэдийг мөнгөн хуримтлал босгоход нь дэмжих зорилготой бүтээгдэхүүн ба урьдчилан тохиролцсон мөнгөн дүнг гэрээнд заасан хугацаанд (сард нэг удаа, 14 хоногт нэг удаа гэсэн сонголтоор) харилцагчийн сонгосон данснаас хадгаламжийн данс руу автоматаар шилжүүлнэ.
Хэн хамрагдах вэ?
* Цалингийн карт эзэмшигч
* Тэтгэврийн карт эзэмшигч
* ХААН Банкны харилцагч бусад иргэд.
Ямар хадгаламжид хуримтлалаа үүсгэх боломжтой вэ?
1. Хугацаагүй хадгаламж:
* Иргэдийн төгрөг болон ам.долларын энгийн хугацаагүй хадгаламж
* БНСУ-д байгаа иргэдэд зориулсан төгрөг болон ам.долларын энгийн хугацаагүй хадгаламж
* БНСУ-д байгаа иргэдэд зориулсан тэтгэврийн хугацаагүй хадгаламж.
2. Хугацаатай хадгаламж
* Иргэдийн төгрөгийн болон ам.долларын энгийн хугацаатай хадгаламж
* БНСУ-д байгаа иргэдэд зориулсан төгрөг болон ам.долларын хугацаатай хадгаламж
* 'Боловсрол-Хүүхдийн ирээдүй' хадгаламж.
Иргэд өөрсдийн төгрөг болон ам.долларын харилцах данснаас дээр дурдсан хадгаламжийн дансууд руу хуримтлал хийх боломжтой.
Харилцагч та ХААН Банкны дурын салбар, нэгж дээр өөрийн биеэр ирж гэрээ байгуулан хуримтлалын үйлчилгээг ашиглаарай. |