ADRA бүлгийн зээл
Төслийн зээлийн зориулалт:
ХААН Банк Адра Монгол олон улсын байгууллагатай хамтран бүлгийн зээлийг олгож байна. Энэхүү бүлгийн зээл нь жижиг бизнес эрхэлдэг болон эрхлэх сонирхолтой, бага орлоготой иргэдийн сайн дурын бүлэгт олгогдох бөгөөд тэдний бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, амжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэгдэнэ.
Төсөл хэрэгжих газар:
Дархан-Уул, Баянхонгор, Завхан, Сэлэнгэ аймгууд
Зээлийн нөхцөл:
| Д/д |
Зээлийн төрлүүд |
Зээлийн зориулалт |
Зээлийн хэмжээ |
Зээлийн хүү /сарын хүү/ |
Зээлийн хугацаа |
| 1 |
Бүлгийн зээл- эргэлтийн хөрөнгийн зориулалтаар |
Эдийн засгийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан сайн дурын бүлгийн гишүүдийн бизнесийг дэмжих |
500,000-3,000,000 төгрөг |
2.7-2.4 хувь |
6 хүртэл сар |
| 2 |
Бүлгийн зээл- үндсэн хөрөнгийн зориулалтаар |
500,000-1,000,000 төгрөг |
2.5-2.2 хувь |
6 хүртэл сар |
Зээл хүсэгчдэд тавигдах нэмэлт шаардлага:
- Зээлдэгч нь МУ-ын Үндэсний Статистикийн Төвөөс гаргасан амьжиргааны баталгаажих доод түвшингээс хэтрэхгүй орлоготой байх,
- Эдийн засгийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан байх,
- Сайн дурын бүлэг нь Адра эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтанд хамрагдсан байх,
- Өргөдөл гаргагч бүлэг болон бүлгийн гишүүд зээлийн өргүй байх,
- Бүлгийн гишүүдийн хурлаар дэмжигдсэн байх ба орон нутагт хэрэгжиж болохуйц бизнесийн санаа олсон байх, бизнес төлөвлөгөөтэй байх,
- Бүлгийн нэр дээр тус банкинд хугацаатай хадгаламжтай /зээлийн хугацаанаас багагүй хугацаатай / байх,
|