Хөрөнгө оруулалтын зээл
Зээлийн зориулалт:
Бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөх, техник технологи болон тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх, үйл ажиллагааны ашиг орлого, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор үндсэн хөрөнгө бэлтгэх, өргөтгөх, хөрөнгө оруулалт хийх, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдан олгогдоно.
Зээлийн нөхцөл:
| |
Төгрөг |
Доллар |
| Зээлийн хэмжээ |
Зээлийн дээд хэмжээг бизнесийн цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадвараас хамаарч уян хатан тогтооно. |
| Зээлийн хүү |
26.4%-18% (сарын 2.2%-1.5%) |
26.4%-14.4% (сарын 2.2%-1.2%) |
| Зээлийн хугацаа |
60 хүртэл сар |
Хураамж шимтгэл:
Зээлийн өргөдлийн хураамж: 15,000 төгрөг, 15 ам доллар
Зээл олголтын шимтгэл:
Олгосон зээлийн 1 хувь /төгрөг/
Олгосон зээлийн 0.5 хувь /ам доллар/
Тавигдах шаардлага:
- Тухайн орон нутагт байнгын оршин суугч байх
- Үйлдвэрлэл, vйлчилгээ эрхэлдэг бөгөөд тухайн бизнесийг 1-ээс доошгүй жил эрхэлсэн зохих туршлагатай байх
- Бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээлийн эргэлт хэрэгцээнд нийцсэн төдийгүй зээл хүүгийн төлбөрөө эргүүлэн чадвартай байх
- Банкны шаардлага хангахуйц хөрөнгөтэй байх
- ХААН Банкинд байрших харилцах дансаар дамжуулан орлого зарлагын гүйлгээгээ хийдэг байх
- Гадаад худалдаа эрхэлдэг бол гадаад төлбөр тооцоогоо ХААН Банкаар дамжуулан хийдэг байх
- Бусад төрлийн санхүүгийн үйлчилгээг ХААН Банкнаас авах
- Бусад
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх
- 1 хувь цээж зураг
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
- ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, Байгууллагын дүрэм
- Орлого баталгаажуулах баримт материал
- Хамтран өмчлөгчийн зөвшөөрөл / Хамртан өмчлөгчтэй бол/
- Барьцаанд тавих хөрөнгийн баримт бичгүүд
- ЭХЭБУА-аас гаргасан зээлийн барьцаа хөрөнгө зээлийн барьцаанд тавигдаагүй болохыг нотолсон баримт
- Бусад банкинд өр зээлтэй эсэх лавлагаа
- Аудит, татварын албаар баталгаажуулсан тайлан
- Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт
- Зээл авах тухай ТУЗ-ын зөвшөөрөл, хувь нийлүүлэгчдийн хурлын проткол
- Зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд
- Бусад
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ӨРГӨДӨЛ
http://www.khanbank.com/khanbank%20backup/admin/ |