Мерси Кор төслийн зээл
Төслийн зээлийн зориулалт:
Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран Хөдөөгийн Агробизнесийг Хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан малчдын бүлэг, хоршоо, аймаг сумдын бизнес эрхлэгчдэд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдан авах болон эргэлтийн хөрөнгийн дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор төслийн зээл олгож байна.
Төсөл хэрэгжиж буй газар: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Увс аймаг
Зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ: 500,000-20,000,000 төгрөг
Зээлийн сарын хүү: Тухайн орон нутагт мєрдєгдєж буй бизнесийн зээлийн хїї
Зээлийн хугацаа: 3-24 хүртэл сар
Зээл хүсэгчдэд тавигдах нэмэлт шаардлага:
- Төсөлд албан ёсоор хамрагдсан тухай Мерси Кор байгууллагын тодорхойлолттой байх /F-маягт/
- Зээл хүсэгч бүр Мерси Кор байгууллагын тусламжтайгаар бизнес төлөвлөгөө боловсруулсан байна.
|