Нүүр   |   ATM ба Салбарууд   |   Aжлын байр   |   Сайтын бүтэц   |   Холбоо барих   |     English
 
Хайлт
 
НүүрТом аж ахуйн нэгжХарилцах дансЭскроу данс буюу түр данс
 
 
Харилцах данс
 
Энгийн
Эскроу данс буюу түр данс

Хэвлэх Найздаа илгээх
 

Эскроу данс

Эскроу данс нь хэлцэл хийж буй талуудын хүсэлтээр тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг банкинд байршуулж, талуудын гэрээгээр тохирсон үүргийн биелэлтээс хамаарч аль нэгэн талд мөнгийг шилжүүлэхэд хоёр талыг хяналт тавих боломжоор хангаж буй түр дансны үйлчилгээ юм.  Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө болон үнэ бүхий зүйл худалдан авах, худалдах хэлцлийн үед төлбөрөө эскроу дансанд байршуулснаар хоёр тал гарч болзошгүй эрсдлээс хамгаалагдана.
 
Эскроу данс нээлгэхэд шаардагдах материал:
 
1.   Эскроу данс нээх хүсэлт /ХААН Банкны маягт/
2.   Банк болон харилцагч талуудын байгуулах гурвалсан гэрээ /ХААН Банкны маягт/
3.   Харилцагч талууд нь хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол байгууллагын гэрчилгээ, тамга тэмдэг
4.   Харилцагч талуудын хооронд байгуулсан нотариатаар баталгаажсан гэрээ
 
Эскроу данс хаахад гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан банкны ажилтан, харилцагч талууд бүгд байлцах бөгөөд дараах материал шаардлагатай :
 
1.   Талуудын бөглөсөн Төлбөр гүйцэтгэх хүсэлт /ХААН Банкны маягт/
2.   Харилцагч талууд нь хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол байгууллагын тамга тэмдэг
3.   Харилцагч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнийг нотлох баримт бичиг

Эскроу дансны үйлчилгээний хураамж, шимтгэл
  • Данс нээхэд хураамжгүй
  • Данс нээхийг зөвшөөрч гэрээ байгуулсны хураамж 20,000 тєгрєг
  • Үйлчилгээний хураамжийг худалдан авагч болон худалдагч хоёр тал гэрээгээр харилцан тохиролцож төлнө
  • Эскроу дансанд байршсан мөнгөнд банк хүү төлөхгүй 
     
     
 
 

Холбоотой линкүүд  |  Хуулийн чухал тэмдэглэгээ  |  Сөүлийн гудамж-25, Ш/Х-192, Улаанбаатар-44, Монгол, Copyright © 2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хаан Банк