Нүүр   |   ATM ба Салбарууд   |   Aжлын байр   |   Сайтын бүтэц   |   Холбоо барих   |     English
 
Хайлт
 
НүүрТом аж ахуйн нэгжХудалдааны СанхүүжилтИнкасс
 
 
Худалдааны Санхүүжилт
 
Аккредитив
Инкасс
Баталгаа / Батлан даалт

Хэвлэх Найздаа илгээх
 

Инкасс

- Экспортлогч бараа ачуулсаны нотолгоо болох холбогдох бичиг баримтаа Импортлогчийн банкинд явуулж төлбөрөө цуглуулж төлүүлэх үйлчилгээ юм.  Хэрэв Та худалдааны түнштэй удаан харилцаатай, итгэлтэй байдаг бол энэхүү үйлчилгээгээр төлбөр тооцоогоо хийх нь тохиромжтой.

Гадаад худалдааны инкасс нь аккредитивыг бодвол хялбар бөгөөд хямд байдаг.

Та Худалдагч бол бид Таны өмнөөс худалдан авагчид баримтыг хүргүүлж төлбөрийг нэхэмжилнэ.

Та Худалдан авагч бол ачигдсан барааны баримтыг Танд хүргэж төлбөрийг шуурхай гүйцэтгэнэ.

Бүтээгдэхүүний давуу талууд

             Импортлогч руу бараа ачигдахад урьдчилгаа төлбөр эсвэл төлбөрийн баталгаа шаардлагагүй. Импортлогч Экспортлогчийг бараа ачуулсны нотолгоо болох бичиг баримтуудын эсрэг л төлбөрийг гүйцэтгэх буюу төлбөрийн үүрэг хүлээнэ.

             Банкны сүлжээг ашиглан баримтат инкассаар төлбөр тооцоо хийх нөхцөлд төлбөрийн хугацааг хойшлуулах талаар Импортлогч нийлүүлэгч хоёр ихэнхдээ тохиролцоонд хүрдэг. 

             Төлбөр гүйцэтгэх зөвшөөрөл олгох эсвэл төлбөрийг тодорхой хугацааны дараа төлбөр гүйцэтгэх үүрэг хүлээхээс өмнө Импортлогч нь Инкасслагч банкин дахь баримт бичгүүдийг шалгах боломжтой. 

             Бусад төрлийн Худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад баримтат инкассын талаарх банкны шимтгэл хураамж харьцангуй бага. 

             Баримтат инкассын ажиллагаа нь олон улсын банкны стандарт “Инкассын нэгдсэн журам URC 522”-ыг мөрдлөгө болгодог.

 
 

Холбоотой линкүүд  |  Хуулийн чухал тэмдэглэгээ  |  Сөүлийн гудамж-25, Ш/Х-192, Улаанбаатар-44, Монгол, Copyright © 2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хаан Банк