ATM-ЫН ҮЙЛЧИЛГЭЭ
Харилцагч танд ХААН Банкны бэлэн мөнгөний машин АТМ-аар vйлчлvvлэхийг санал болгож байна. ХААН Банкны АТМ-үүд 24 цагийн турш vйлчилгээ үзүүлж байна.
ATM /automated teller machine/-ээр карт эзэмшигчдэд бүх төрлийн картнаасаа бэлэн мөнгө авах, vлдэгдлээ шалгах, картнаасаа шилжүүлэг хийх боломжтой. Үүний тулд та өөрийн картнаас гvйлгээ хийх эрх бvхий нууц vг- /PIN -personal identification number/-ээ мэдэж байхад л танд хангалттай.
АТМ-ийг ашиглахад анхаарах зvйлс:
- Та ХААН Банкны VISA карт эзэмшигч байх;
- Таны карт эвдэрч гэмтээгvй, хугацаа нь дуусаагvй байх;
- Та картынхаа PIN кодыг мэдэж байх шаардлагатай. PIN кодоо 3 удаа буруу оруулсан тохиолдолд картыг АТМ хураана;
- АТМ-аас нэг удаа авч болох мөнгөн дvнгийн доод хэмжээ 1,000 төгрөг, дээд хэмжээ нь 800,000 төгрөг;
- Гvйлгээ хийсний дараа карт болон бэлэн мөнгөө авахгvй 30 секунд болвол АТМ хураана;
- АТМ-ийн дэлгэц дээр гарч буй зааврын дагуу гvйлгээ хийгдэнэ;
- PIN кодоо солих шаардлага гарсан бол зааврын дагуу солих боломжтой;
- Таны гvйлгээг АТМ бvрэн хийж дуустал хvлээнэ vv;
- АТМ-тай холбоотой асуудал гарвал ХААН Банкны лавлах 1917-руу залгах буюу ойр байгаа ХААН Банкны салбар нэгжид хандана уу!
Та ХААН Банкны ATM-ийн байршлыг манай сайтын баруун дээд буланд байрлах АТМ ба салбарууд гэсэн линк дээр дарж үзнэ үү.
АТМ - үүдийн байршил, цагийн хуваарь:
Улаанбаатар хотод | Орон нутагт |