Баримтат аккредитив
- Импортлогчийн банкнаас Экспортлогчид зориулан гаргах төлбөрийн баталгаа буюу төлбөр гүйцэтгэх үүрэг юм. Экспортлогч нь баримтат аккредитивын нөхцлийн дагуу бараагаа ачуулсан тухай бичиг баримтуудыг банкинд бүрдүүлж өгсний дагуу банк төлбөрийн үүрэг гүйцэтгэх нөхцөлтэй байна.
Бүтээгдэхүүний давуу талууд
• Барааг урьдчилгаа төлбөргүйгээр Импортлогч руу ачуулна.
• Импортлогч төлбөр гүйцэтгэхэд бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтуудыг баримтат аккредитивын нөхцөлд зааж өгч болно.
• Баримтат аккредитивын төлбөр тооцоо гүйцэтгэхдээ Импортлогч нийлүүлэгчтэй төлбөрийн хугацааг илүү урт болгох талаар тохиролцох боломжтой.
• Экспортлогч бараагаа ачуулахаас өмнө бие даасан банкны төлбөрийн баталгаа авсан байдаг.
• Импортлогчийн хувьд баримтат аккредитивын тооцоогоор бараа худалдаж авах нь урьдчилгаа төлбөрөөр бараа худалдаж авахаас эрсдэл багатай ба илүү найдвартай.
• Бараа бүтээгдэхүүн импортлохдоо баримтат аккредитивын төлбөр тооцоог ашиглах нь банкнаас зээл авч урьдчилгаа төлбөр төлснөөс хамаагүй зардал багатай.
• Баримтат аккредитив нь олон улсын стандарт банкны журам болох “Баримтат аккредитивын нэгдсэн журам” UCP 600-аар зохицуулагддаг.
Бид аккредитивыг эх үүсвэртэй, эх үүсвэргүйгээр ангилан баталгаажуулсан, баталгаажуулаагүй аккредитивийн үйлчилгээг санал болгож байна.
Инкасс
- Экспортлогч бараа ачуулсны нотолгоо болох холбогдох бичиг баримтаа Импортлогчийн банкинд явуулж төлбөрөө цуглуулж төлүүлэх үйлчилгээ юм. Хэрэв Та худалдааны түнштэй удаан харилцаатай, итгэлтэй байдаг бол энэхүү үйлчилгээгээр төлбөр тооцоогоо хийх нь тохиромжтой.
Гадаад худалдааны инкасс нь аккредитивыг бодвол хялбар бөгөөд хямд байдаг.
Та Худалдагч бол бид Таны өмнөөс худалдан авагчид баримтыг хүргүүлж төлбөрийг нэхэмжилнэ.
Та Худалдан авагч бол ачигдсан барааны баримтыг Танд хүргэж төлбөрийг шуурхай гүйцэтгэнэ.
Бүтээгдэхүүний давуу талууд
• Импортлогч руу бараа ачигдахад урьдчилгаа төлбөр эсвэл төлбөрийн баталгаа шаардлагагүй. Импортлогч Экспортлогчийг бараа ачуулсны нотолгоо болох бичиг баримтуудын эсрэг л төлбөрийг гүйцэтгэх буюу төлбөрийн үүрэг хүлээнэ.
• Банкны сүлжээг ашиглан баримтат инкассаар төлбөр тооцоо хийх нөхцөлд төлбөрийн хугацааг хойшлуулах талаар Импортлогч нийлүүлэгч хоёр ихэнхдээ тохиролцоонд хүрдэг.
• Төлбөр гүйцэтгэх зөвшөөрөл олгох эсвэл төлбөрийг тодорхой хугацааны дараа төлбөр гүйцэтгэх үүрэг хүлээхээс өмнө Импортлогч нь Инкасслагч банкин дахь баримт бичгүүдийг шалгах боломжтой.
• Бусад төрлийн Худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад баримтат инкассын талаарх банкны шимтгэл хураамж харьцангуй бага.
• Баримтат инкассын ажиллагаа нь олон улсын банкны стандарт “Инкассын нэгдсэн журам URC 522”-ыг мөрдлөгө болгодог.
Банкны баталгаа
- Үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр гаргасан анхны нэхэмжлэлийг үндэслэн үүрэг гүйцэтгүүлэгчид мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээж байгаад гаргах баталгаа, батлан даалт юм.
Нэр хүнд бүхий томоохон банкаар бонд эсвэл баталгаа гаргуулснаар Экспортлогч дотоодын болон олон улсын томоохон гэрээний эрх авах тендерт саналаа оруулах, ялснаар үүрэг хүлээх боломжтой болно. Бонд болон баталгааг ашигласнаар Экспортлогчийн мөнгөн урсгалыг сайжруулах боломжтой. Учир нь Урьдчилгаа төлбөрийн баталгаа хүлээн авснаар Импортлогч нь Экспортлогчид урьдчилгаа төлбөр хийх талаар нааштай ханддаг.
Бид дараах төрлийн баталгаа батлан даалтуудыг гаргаж байна.
1. Тендерийн баталгаа
2. Гүйцэтгэлийн баталгаа
3. Урьдчилгаа төлбөрийн баталгаа
Дэлгэрэнгүй мэдээлэллийг tradeservices@khanbank.com хаягаар хандаж авна уу.