Валют арилжаа
ХААН Банк нь Танд валютын арилжааны дараахь нөхцөлүүдийг санал болгож байна.
- Гадаад валютыг худалдах, худалдан авах (Бэлэн болон бэлэн бус) Харилцагчдын валютын эрэлт, нийлүүлэлтийг хангах зорилгоор хийгдэж байгаа арилжаа нь өдөр тутмын Ханшийн мэдээг гаргана. Валютуудын хувьд үндсэн арилжаа явагдах боломжтой гол валютуудыг нэрлэвэл: USD/MNT, CNY/MNT, USD/JPY, EUR/USD бөгөөд бусад валютуудын хувьд бага хэмжээгээр арилжаа хийгддэг тухайлбал: CHF, RUB, AUD, САD, GBP.
- Арилжаа хийсэн олон удаагийн давтамж болон тодорхой дvнгээс шалтгаалан арилжааны ханш санал болгохдоо банкны зvгээс уян хатан хандаж, хөнгөлөлт vзvvлнэ.
- Валютын арилжаатай холбогдон гарах эрсдэлийг тооцоолж, зах зээлийн судалгаа, ханшийн таамаглал хийх.
- Олон улсын арилжаа, мэдээллийн “Ройтерс”, “Блүүмберг”-ийн мэдээлэл болон бусад мэдээллийн эх үүсвэрт тулгуурлан шаардлагатай тохиолдолд банкны бусад нэгж болон харилцагчдад зах зээлийн мэдээллээр хангаж, зөвлөгөө өгнө.
- Харилцагчийн хүсэлтээр арилжааны зах зээлийн талаар зөвлөгөө өгөх.
- Харилцагчийн хүсэлтээр шаардлагатай тохиолдолд арилжааны төлбөрийг шуурхай шилжүүлэхэд туслалцаа үзүүлэх.
Харилцагчийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах, гадаад худалдааны санхүүжилтийг аккредетивийн тооцоогоор хийж гүйцэтгэж буй тохиолдолд дараахи арилжааны төрлүүдийг санал болгож болно. Үүнд:
Спот арилжаа
Ажлын 2-өдрийн хугацаатай хийгдэх арилжаа бөгөөд банкны арилжааны 80-90%-нь энэ төрөл дээр хийгддэг.
Буцаан худалдан авах нөхцөлтэйгээр харилцагчийн хүсэлтээр хийж болох арилжаа бөгөөд харилцагчийг ханшийн эрсдэл болон төлбөр хийх гэж буй валютын эрсдэлээс хамгаалдаг давуу талтай. Хугацааны хувьд манай банкны хувьд дээд тал нь 3-н сарын хугацаатай хийнэ. Тухайн харилцагчийн банктай харилцсан байдал, үүргээ биелүүлж байсан байдал зэрэг итгэлцэлийг харгалзан үзэж энэ арилжааг санал болгоно.
Форвард арилжаа
Ирээдүй цагт ханш тохиролцон гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын 2-өдрөөс дээш хугацаатай арилжааны төрөл бөгөөд мөн харилцагчийг ханшны эрсдэлээс хамгаалах зорилготой. Дээд тал нь 6-н сарын хугацаатай бөгөөд мөн тухайн харилцагчийн банктай харилцсан байдал, үүргээ биелүүлж байсан байдал , ялангуяа том харилцагчдад энэ арилжааг санал болгоход тохиромжтой.
|