ХААН БАНКНЫ ЧЕКИЙН VЙЛЧИЛГЭЭ
“ХААН Банкны чек” гэдэг нь харилцагч байгууллага болон иргэд ХААН Банк дахь харилцах данснаасаа бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийх зориулалтаар ашиглах үнэт цаас юм. ХААН Банкны чек эзэмшигч нь ХААН Банкнаас гаргасан чекээр үйлчлүүлэхээр гэрээ байгуулсан иргэд, байгууллага байх бөгөөд чекэнд чек хүлээн авагчийн овог, нэр, регистрийн дугаар, хүлээн авах мөнгөний дүн зэрэг тэмдэглэгдсэн байна.
Хэрхэн чекийн үйлчилгээ авах вэ?
Харилцагч байгууллага болон иргэд нь ХААН Банкны дурын салбар, нэгж дээр өөрийн биер хүрэлцэн ирж чекийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулснаар чекийн үйлчилгээний хэрэглэгч болох юм.
Чекийн үйлчилгээний онцлог:
* Бэлэн мөнгөтэй харьцаж цаг алдахгүй
* Бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалагдана
* Чек эзэмшигч нь ХААН Банкинд харилцах данстай байна
* Банк харилцагчтай “Чекээр үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г 2 хувь байгуулна
* Чек нь эзэмшигчид үлдэх хувь, хүлээн авагчид олгох хувь бүхий 2 хэсгээс бүрдэнэ
* ХААН Банкны чек нь чек дээр бичигдсэн огнооноос хойш хуанлийн 3 хоногийн дотор хүчинтэй байна.
|