ХААН Банк Сан
ХААН Банкны нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлдэг боловсрол, соёл урлаг, орон нутгийн хөгжил, байгаль орчин, нийгмийн эмзэг бүлэг болон ядуурлыг бууруулах чиглэлийн төсөл, хөтөлбөрийг нэгтгэн, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор 2007 оны 2-р сард ХААН Банк Сан-г байгуулсан юм.
ХААН Банк Сангийн Эрхэм Зорилго
ХААН Банк Сангийн эрхэм зорилго нь ХААН Банкны эрхэм зорилго дээр суурилсан байдаг.
Хүмүүсийн амьдралыг бодитойгоор өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах.
ХААН Банк Сангийн үйл ажиллагааны үр дүнг хүртэгчид:
1. Залуучууд / хүүхэд багачууд
2. Санхүүгийн болон бие, эрүүл мэндийн хувьд бэрхшээлтэй хүмүүс/ нийгмийн эмзэг бүлгүүд
3. Соёл урлагийг хөгжүүлэн, сурталчилах чиглэлээр ажилладаг байгууллага, бүлгүүд
4. Орон нутаг болон тухайн орон нутгийн иргэд
Хаяг:
ХААН Банкны төв байр Утас: 332333- 3213
Сөүлийн гудамж-25 Факс: 70117050
Ш/Х-192, Улаанбаатар-44
И-мэйл хаяг: foundation@khanbank.com |