Нүүр   |   ATM ба Салбарууд   |   Aжлын байр   |   Сайтын бүтэц   |   Холбоо барих   |     English
 
Хайлт
 
НүүрИргэдЦахим банкМессеж төлбөрийн үйлчилгээ
 
 
Цахим банк
 
Интернет банкны үйлчилгээ
Мобайл банкны үйлчилгээ
Мессеж банкны үйлчилгээ
Мессеж төлбөрийн үйлчилгээ
CASH BACK їйлчилгээ
Ухаалаг мэдээ vйлчилгээ

Хэвлэх Найздаа илгээх
 

Мессеж төлбөр /SMS Pay/-ийн үйлчилгээ

        ХААН Банкны харилцагч бөгөөд үүрэн телефоны Скайтел болон Юнител компанийн хэрэглэгчид 131917 тусгай дугаарт мессеж илгээснээр интернэтийн төлбөрөө төлөх, дараа төлбөрт хэрэглэгчид ярианы төлбөрөө төлөх, урьдчилсан төлбөрт хэрэглэгчид энгийн болон олон улсын карт худалдаж авах боломжтой үйлчилгээ юм.
Харилцагч Та энэхүү үйлчилгээнд хамрагдсанаар Банк дахь харилцах данс, хугацаагүй хадгаламжийн данс болон төлбөрийн картаа ашиглан

  • Ярианы төлбөрөө түргэн, шуурхай төлөх /Скайтел, Юнител/;
  • Скайтелийн SkyNet-н хэрэглэгч интернэтийн төлбөрөө төлөх;
  • Урьдчилсан төбөрт нэгжийн карт худалдан авах;
  • Олон улсын ярианы карт худалдан авах;

боломжтой болно.

Үйлчилгээнд бүртгүүлэх:

  • ХААН Банкны харилцах, хадгаламжийн данс эсвэл төлбөрийн карт эзэмшигч
  • Скайтелийн урьдчилсан төлбөрт, дараа төлбөрт болон интернэтийн хэрэглэгч
  • Юнителийн дараа төлбөр хэрэглэгч бол энэ үйлчилгээг авах боломжтой.

ХААН Банкны салбар нэгжүүд дээр өөрийн биеийн байцаалт /Иргэний үнэмлэх, гадаад пасспорт/-тай ирж

  • Хүсэлт гаргаж /Хүсэлт татаж авах/
  • Гэрээ хийн
  • Холбуулах данс болон утасны дугаараа бүртгүүлснээр Мессеж төлбөрийн үйлчилгээний хэрэглэгч болно.

Үйлчилгээний давуу тал:
 

  • Скайтел болон Юнителийн сүлжээ орсон бүх газраас үйлчилгээг авна.
  • Ярианы төлбөрөө төлөхдөө гэрээсээ гарах шаардлагагүй, энгий хялбар, түргэн шуурхай аргаар төлнө.
  • Олон улсын карт, нэгжийн карт хайж цаг алдахгүй.
  • Нэмэлт төлбөр, хураамж төлөхгүй.

Скайтелийн Мессеж төлбөр /FlyPay/-ийн үйлчилгээг ашиглах заавар:

Бүртгэгдсэн хэрэглэгчид банкны 131917 тусгай дугаарт дараах форматаар мессеж илгээж Скайтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хүссэн ярианы картаа худалдан авах, төлбөрөө төлөх боломжтой.
 

        1. Skytel Card (Урьдчилсан төлбөрт карт)         а) ТххххРхххх
                                                                                        б) ТххххDххххРхххх
        2. SMART Card (Олон улсын карт)                       SMARTххххРхххх
        3. SMART Card China (Хятадруу ярих карт)       CHINAххххРхххх
        4. PostPaid Bill (Дараа төлбөрт хэрэглэгч)          ВххххРхххх
        5. SkyNet Payment (Интернэтийн хэрэглэгч)      NETххххNххххРхххх

Юнителий Мессеж төлбөр /UniPay/-ийн үйлчилгээг ашиглах заавар:

Бүртгэгдсэн хэрэглэгчид банкны 131917 тусгай дугаарт дараах форматаар мессеж илгээж төлбөрөө төлөх боломжтой.

        1. PostPaid Bill (Дараа төлбөрт хэрэглэгч)            ВххххРхххх

Тайлбар:

        Т, SMART, CHINA-Үсгийн ард худалдан авах картын үнийг бичнэ.
        D-Үсгийн ард худалдан авах картны хоногийг бичнэ.
        В-Үсгийн ард төлбөрийн дүнг бичнэ.
        NET-Үсгийн ард Интернетийн төлбөрийн дүнг бичнэ.
        N-Үсгийн ард модем буюу интернэт аккаунтны дугаарыг бичнэ.
        Р-Үсгийн ард хэрэглэгчийг таних нууц кодыг бичнэ.

Анхааруулга:
 

Таны гар утас илгээсэн мессежээ автоматаар хадгалдаг бол 131917 дугаарт илгээсэн мессежүүдээ нэг бүрчлэн устгана уу. Учир нь таны төлөөлөх тоо буюу нууц дугаарыг хэн нэгэн этгээд мэдсэн тохиолдолд таны утсыг ашиглан ярианы карт худалдан авах боломжтой учраас өөрийн нууц дугаарыг чанд нууцлана уу.

 

 

 

 

 
 

Холбоотой линкүүд  |  Хуулийн чухал тэмдэглэгээ  |  Сөүлийн гудамж-25, Ш/Х-192, Улаанбаатар-44, Монгол, Copyright © 2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хаан Банк