Орон сууц, амины сууц, хашаа байшин барьцаалсан хэрэглээний зээл
Орон сууц, амины сууц, хашаа байшин барьцаалсан хэрэглээний зээл нь иргэдийн ирээдүйд орж ирэх мөнгөн орлого, түүний өмчлөлийн орон сууц, амины сууц, хашаа байшингийн үнэлгээнд тулгуурлан өрхийн болон бусад хэрэглээнд зориулсан хэрэглээний зээл юм.
Зээлийн нөхцөл:
Зээлийн дээд хэмжээ: Орон сууц, амины сууц, хашаа байшингийн зах зээлийн vнэлгээний 50 хvртэл хувиас хэтрэхгүй байна.
Орон сууц барьцаалсан зээл
- 30,000,000 хүртэл төгрөг /Улаанбаатар хотод байршилтай/
- 15,000,000 төгрөг /Орон нутагт байршилтай/
Амины сууц барьцаалсан зээл
- 20,000,000 төгрөг /Улаанбаатар хотод байршилтай/
- 7,000,000 төгрөг /Орон нутагт байршилтай/
Хашаа байшин барьцаалсан зээл
- 10,000,000 төгрөг /Улаанбаатар хотод байршилтай/
- 3,000,000 төгрөг /Орон нутагт байршилтай/
| Зээлийн хүү: |
2.0-2.2 хувь (жилийн 24-26.4 хувь) |
| Зээлийн хугацаа: |
24 хүртэл сар |
Хураамж шимтгэл:
Зээлийн өргөдлийн хураамж: 5,000 төгрөг
Зээл олгох їйлчилгээний шимтгэл: Олгосон зээлийн 1 хувь
Тавигдах шаардлага:
- Сар бүрийн тогтмол орлоготой байх / цалингийн эсвэл өөр бусад орлого/
- Цалингийн орлоготой бол сүүлийн нэг жилийн хугацаанд хувийн болон төрийн байгууллагад тогтвортой ажилласан байх
- Бизнесийн орлоготой бол эрхэлж буй үйл ажиллагаа нь сүүлийн нэг жилийн хугацаанд тогтвортой байх
- Банкны салбар болон тооцооны төв байрладаг орон нутагт оршин суудаг байх, үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байх,
- Орон сууц, амины сууц, хашаа байшин нь банкнаас тавьж буй шаардлагыг хангахуйц байх
- Бусад
Бүрдүүлэх материал
- 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
- Оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт
- Барьцаанд тавих бүх хөрөнгийн бичиг баримтуудын эх хувь, /Орон сууц барьцаалж байгаа бол ҮХХЭБүртгэлийн гэрчилгээ, Амины сууц, хашаа байшин барьцаалж байгаа бол газар болон байшингийн ҮХХЭБүртгэлийн гэрчилгээ, газрын кадастрын зургийн эх хувийн хамт,/
- ҮХХЭБГазар болон Газрын албанаас тухайн үл хөдлөх хөрөнгийн талаар дэлгэрэнгүй лавлагааг авсан байх,
- Хамтран өмчлөгчдийн бичгээр өгсөн зөвшөөрөл,
- Орлого баталгаажуулах баримт бичиг
- Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл
- Бусад шаардлагатай баримтууд
|