АНУОУХА-ын Баталгаа гаргах хөтөлбөр
ХААН Банк нь АНУОУХА-тай хамтран ажиллах гэрээ байгуулснаар өөрийн банкны бизнесийн зээлүүдийг зээлийн баталгаанд хамруулах эрхтэй болсон.
Зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ: 5,000-600,000 ам.доллар болон түүнтэй тэнцэх төгрөг
Зээлийн хугацаа: 2-8 жил
Уг хөтөлбөрт дараах үйл ажиллагааг хамруулахгүй:
Үүнд:
- Цэрэг дайны, цагдаагийн, хууль хяналтын шинжтэй үйл ажиллагаанд зориулагдсан бараа, ажил үйлчилгээ,
- Хяналт ажиглалтын тоног төхөөрөмж, мод бэлтгэлийн тоног төхөөрөмж
- Үргүй болгох албадлагын мэс ажиллагаа, гэр бүл төлөвлөлтийн зорилготой үр хөндөлттэй холбоотой тоног төхөөрөмж, судалгаа шинжилгээ,
- Мөрийтэй тоглоомын бизнес,
- Тусгай хамгаалалттай газар, түүнтэй төстэй газар нутгийг ихээхэн доройтуулахуйц үйл ажиллагаа, эсвэл дээр дурьдсан газар нутагт шинээр ургамал, амьтан нутагшуулах үйл ажиллагаа,
- Эм бэлдмэл болон шавьж устгах бодис
- Тансаг хэрэглээний бараа (үнэт эдлэл, согтууруулах ундаа багтана)
- Үйлдвэрлэл явагдаж эхлэх үед дэлхийн зах зээлийн эрэлтээс давсан илүүдэл бий болгож болзошгүй, түүнчлэн АНУ-ын үйлдвэрлэгчдэд ихээхэн сөргөөр нөлөөлж болзошгүй түүхий эдийн экспортлох бизнесийг бий болгох буюу өргөжүүлэх
- Тамхи, түүнчлэн тамхины үйлдвэрлэл, сурталчилгаа, хэрэглээг өргөжүүлэхэд чиглэсэн хөдөө аж ахуйн үйл ажиллагаа
- Мал аж ахуй, зам барих буюу засварлах, далан барих буюу түүнтэй төстэй усны байгууламж барих зэрэг ойт бүсийг сүйтгэх үр дагавар бүхий үйл ажиллагаа
- Байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үйл ажиллагаа
|