Нүүр   |   ATM ба Салбарууд   |   Aжлын байр   |   Сайтын бүтэц   |   Холбоо барих   |     English
 
Хайлт
 
НүүрБанкны тухайБанкны үйл ажиллагааны зорилго ба стратегиТөлөөлөн удирдах зөвлөл
 
 
Банкны үйл ажиллагааны зорилго ба стратеги
 
Төлөөлөн удирдах зөвлөл
Банкны бvтэц, зохион байгуулалт
Харилцагчийн мэдээллийн төв

Хэвлэх Найздаа илгээх
 

  Тєлєєлєн удирдах зєвлєлийн товч танилцуулга

Япон улсын Савада Холдингс ХХК (хуучнаар H.S.Securities) ХААН Банкны хувьцааны 53%-г эзэмшдэг. Vлдсэн хувьцааг Монгол улсын Таван Богд Трейд ХХК, Д.Хулан, Олон Улсын Санхvvгийн Корпораци (ОУСК), Девелопмент Альтернетивз Инк (DAI), Монголиа Холдингс Лимитед Партнершип болон Морроу Фэмили Рэвокабл Траст нар тус тус эзэмшдэг болно.
 
Банкны тєлєєлєн удирдах зєвлєлийн бvрэлдэхvvнд ТУЗ-ийн дарга ноён Хидео Савада, гишүүдээр Ёшиаки Мишима, Ц.Баатарсайхан, Д.Хулан, Жемал-уд-дин Кассум, Роберт Дрессен, Д.Моломжамц нар тус тус ажилладаг юм.
 
ТУЗ-ийн дарга ноён Савада нь Савада Холдингс ХХК-ийн Ерєнхийлєгч болон Гvйцэтгэх захирал бол ТУЗ-ийн гишvvн ноён Мишима нь Савада Холдингс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн харин ноён Ц.Баатарсайхан нь Таван Богд Группын Ерєнхийлєгч, хатагтай Д.Хулан нь тус Группын Тэргvvн дэд ерєнхийлєгчийн албыг тус тус хашдаг. Ноён Кассум AJK Financial Services ХХК-н захирал,  ноён Роберт Дрессен DAI-н тэргүүн дэд ерєнхийлєгч, ноён Д.Моломжамц Москва хотноо тєвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкны орлогч даргаар ажиллаж байгаа.


 

 
 
Ноён Хидео Савада
Тєлєєлєн удирдах зєвлєл (ТУЗ)-ийн дарга

 
Ноён Савада нь ХААН Банкны ТУЗ-ийн даргаар 2003 оны 3 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа бєгєєд ХААН Банкны хувьцааны ихэнх хувийг эзэмшдэг “Савада Холдингс” ХХК-ний Ерєнхийлєгч, Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Эдгээр албыг хашихаас ємнє тус компанид гүйцэтгэх удирдлагын олон ажил хийж ирсэн. Ноён Савада нь H.I.S. компанийг үндэслэн байгуулагч бєгєєд тус компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг.
Ноён Савада нь ХААН банкны ТУЗ-ийн Засаглал, цалин урамшууллын хорооны гишүүнээр ажилладаг.
 
Ноён Ёшиаки Мишима, ТУЗ-ийн гишүүн 

Ноён Мишима нь тус банкны ТУЗ-ийн гишүүнээр 2003 оны 3 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа бєгєєд үүний зэрэгцээ “Савада Холдингс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. 2002 оноос тус компанид ажиллаж эхэлснээс хойш олон тєрлийн удирдах албан тушаалд ажиллаж байсан. Ємнє нь Zaatec Technology, HVB Capital Asia, UBS Securities, UBS компаниудад ажиллаж байсан.
Ноён Мишима нь ХААН Банкны ТУЗ-ийн Аудитын ба Эрсдэлийн удирдлагын хороодын гишүүнээр ажилладаг.
 
Ноён Ц.Баатарсайхан, ТУЗ-ийн гишүүн 
 
Ноён Баатарсайхан 2009 оны 3 дугаар сараас ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа бєгєєд тус банкны хувьцаа эзэмшигч “Таван Богд Трейд” ХХК-нийг тєлєєлдєг. Ноён Баатарсайхан нь Таван Богд Группийн Ерєнхийлєгч, Таван Богд Трейд ХХК-ийг үндэслэгч билээ.
Ноён Баатарсайхан нь ХААН банкны ТУЗ-ийн  Эрсдэлийн удирдлагын хорооны гишүүнээр ажилладаг.
 
Хатагтай Д. Хулан, ТУЗ-ийн гишүүн 
 
Хатагтай Хулан нь тус банкны ТУЗ-ийн гишvvнээр 2003 оны 3 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа бєгєєд Таван Богд Групп-ийн Гүйцэтгэх дэд ерєнхийлєгчєєр ажилладаг. Таван Богд Трэйд ХХК-ийг үндэслэгчийн нэг юм. Ємнє нь тэрээр Монгол улсын Сангийн яам, Худалдаа хєгжлийн банкинд ажиллаж байсан.
Хатагтай Хулан нь ХААН Банкны ТУЗ-ийн Аудитын хорооны дарга, Засаглал, цалин урамшууллын хорооны гишүүнээр ажилладаг.
 
Ноён Жемал-уд-дин Кассум, ТУЗ-ийн гишvvн 

Ноён Кассум нь Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-ийг тєлєєлєн Хаан банкны ТУЗ-ийн гишүүнээр 2009 оны 3 дугаар сард томилогдсон. Ноён Кассум нь AJK Financial Services ХХК-нид ажилладаг. Ємнє нь тэрээр ОУСК, Дэлхийн банкинд удирдах албан тушаалд ажиллаж байсан. 
Ноён Кассум нь Засаглал, цалин урамшууллын хорооны дарга, Аудитын хорооны гишүүнээр ажиллаж байна.       

Ноён Роберт Дрессен, ТУЗ-ийн гишvvн 

Ноён Роберт Дрессен 2011 оны 4 сараас ТУЗ-ийн гишvvнээр томилогдон ажиллаж байгаа бєгєєд тус банкны хувьцаа эзэмшигч Девелопмент Алтернативз Инкор(ДАИ)-ийг тєлєєлдєг. Ноён Дрессен нь тус байгууллагын тэргvvн дэд ерєнхийлєгчєєр ажилладаг. Тэрээр банк санхvvгийн салбарт 25 гаруй жил ажиллаж байсан туршлагатай.
Ноён Дрессен нь ХААН банкны ТУЗ-ийн Эрсдэлийн хорооны дарга, Засаглал, цалин урамшууллын хорооны гишүүнээр ажилладаг.

Ноён Д.Моломжамц, ТУЗ-ийн гишүүн 

Ноён Моломжамц 2011 оны 11 дvгээр сараас ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байгаа. Ноён Моломжамц нь Сангийн сайд, Монголбанкны ерєнхийлєгчєєр ажиллаж байсан арвин туршлагатай мэргэжлийн банкир билээ. Тэрээр одоо Москва хотноо тєвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкны орлогч даргаар ажиллаж байгаа.
Ноён Моломжамц нь ХААН банкны ТУЗ-ийн  Аудит ба Эрсдэлийн удирдлагын хорооны гишүүнээр ажиллана.
 

 
 

Холбоотой линкүүд  |  Хуулийн чухал тэмдэглэгээ  |  Сөүлийн гудамж-25, Ш/Х-192, Улаанбаатар-44, Монгол, Copyright © 2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хаан Банк