ХААН Банк нь 2003 оноос эхлэн Дэлхий нийтийн банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны SWIFT нийгэмлэгийн гишүүнээр элсэн банк хоорондын харилцаанд ашиглагдах баталгаажсан мэдэгдэл дамжуулах үйлчилгээний стандарт программ хангамжийн сүлжээг ашиглан гадаад гуйвуулгын үйлчилгээ үзүүлж байгаа билээ. SWIFT-р дамжуулах гуйвуулгын шинж чанар нь:
- Найдвартай – гуйвуулгын талаарх мэдээлэлд гуйвуулагч банк, хүлээн авагч банкнаас бусад гуравдагч тал нэвтрэх боломжгүй
- Түргэн шуурхай – гуйвуулга илгээгч банкны мэдээлэл нь 5 секундын дотор хүлээн авагч банкинд хүрнэ
- Аюулгүй – SWIFT сүлжээний төвүүд дэлхийн хэд хэдэн улс орнуудад төвлөрсөн үйлчилгээний төвүүдтэй байдаг
SWIFT сүлжээн дахь ХААН Банкны AGMOMNUB кодоор мєн тус сүлжээн дахь аливаа банктай харилцах боломжтой юм.
ХААН Банк нь Олон улсын санхүүгийн зах зээл дээр мөн нэр хүндээ нэмэгдүүлэх зэрэгцээ дэлхийн томоохон банкуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд гадаад гуйвуулгын үйлчилгээгээ дараах төрлийн валютаар хийх боломжийг Танд олгож байна. Їїнд:
USD, EUR, CNY, JPY, CHF, GBP, CAD, AUD, KRW, RUB, SGD болон NZD
Дээрх валютаар хийгдэх ХААН Банкны гадаад гуйвуулгын стандарт данс бүхий банкуудын жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
ХААН Банкны дансны харилцаатай харилцагч банкуудын жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Гадаад руу гуйвуулга шилжүүлэхэд:
- Тухайн гуйвуулах валютыг бэлнээр, эсвэл харилцах данснаасаа гуйвуулах боломжтой
- ХААН Банкны валют арилжааны үйлчилгээг ашиглан бэлэн мөнгө, валютын данснаасаа хөрвүүлэн гуйвуулах боломжтой. Гуйвуулга хийх валют, дүнгээс хамааруулан Та ХААН Банкны арилжааны диллерүүдтэй хэлцэл хийх замаар ханш тохиролцох боломжтой юм. Үүний тулд:
- ХААН Банкны 332333 утсаар 3077 өргөтгөлөөр холбогдоно уу
- E-mail -ээр холбогдоно уу?
Анхаарах зүйл: Тухайн ханшийн хэлцэл нь ХААН Банкны зарласан арилжааны ханш өөрчлөгдөх хүртэл болон тухайн өдөртөө хүчинтэй.
- Гадаад гуйвуулга хийхдээ та ХААН Банкны салбаруудад Гадаад гуйвуулгын даалгаврыг бөглөн, эсвэл ХААН Банкны интернэт гуйвуулгын үйлчилгээг ашиглан хийх боломжтой.
|
Төлбөр шилжүүлэх
улс
|
Анхаарах зүйлс
|
|
Нийт улс оронд
|
Мөнгө угаах үйл ажиллагааны эсрэг хууль тогтоомжийн дагуу гуйвуулагчийн нэр, хаяг, бичиг баримтын дугаар бүрэн бичигдсэн байх
|
|
БНХАУ
|
1. Юаны гуйвуулга хийхэд хүлээн авагчийн банк, салбарын хаяг, хүлээн авагчийн нэрийн хятад ханзыг заавал хавсаргах Жич: Хятадын Хөдөө Аж Ахуйн Банкны карт эзэмшигчид шилжүүлэх төлбөр үүнд хамаарахгүй.
2. Гуйвуулгын “Төлбөрийн зориулалт”-ыг тодорхой заах
3. Хятадын хууль тогтоомж, санхүүгийн зохицуулалтын дагуу дараах зүйлсийг хориглосон байдаг. Їүнд:
- БНХАУ руу компаниас хувь хүнд гуйвуулга хийх
- 50,000.00 ам.доллараас дээш дүнтэй төлбөрийг хувь хүнд олгох
|
|
ОХУ
|
Рублийн гуйвуулга хийхэд дараах нэмэлт мэдээллүүд шаардагдана. Їүнд:
1. BIK код - Оросын банкны код, 9 оронтой
2. Хүлээн авагчийн банкны клирингийн дансны дугаар, 20 оронтой
3. INN дугаар- татвар төлөгчийн дугаар
4. VO код буюу төлбөрийн зориулалтыг гүйлгээний төрлөөр ангилсан код
|
- Зарим тохиолдолд Таны гуйвуулга төлбөр хүлээн авагчийн банкнаас гадна дундын банкаар дамжин хийгдэх тул тус дундын банкны шимтгэлийг дараах байдлаар төлөх боломжтой:
- Гуйвуулгын дүнгээс суутгах
- ХААН Банкинд тус шимтгэлийг урьдчилан төлөхдөө OUR шимтгэлийн баталгаат болон баталгаат бус шимтгэлийн үйлчилгээг ХААН Банкны гадаад гуйвуулгын хүү шимтгэлийн нөхцлөөс үзнэ үү.
Анхаарах зүйл: Сонголтоо ХААН Банкны Гадаад гуйвуулгын даалгавар дээр тусгана уу.
Гадаадаас гуйвуулга хүлээн авах:
- Та дараах байдлаар гадаадаас гуйвуулга хүлээн авах боломжтой:
- Гуйвуулгын валютын төрөлтэй ижил валютын харилцах, хадгаламжийн дансандаа
- Үйлчлүүлэх салбараар дамжуулан
- Гуйвуулгын валютаас өөр төрлийн валютын харилцах, хадгаламжийн дансандаа ХААН Банкны валют арилжааны үйлчилгээг ашиглан хүлээн авах боломжтой. Гуйвуулгын валют, дүнгээс хамааран Та ХААН Банкны арилжааны диллерүүдтэй хэлцэл хийх замаар ханш тохиролцох боломжтой юм. Үүний тулд:
- ХААН банкны 332333 утсаар 3077 өргөтгөлөөр холбогдоно уу
- E-mail -р холбогдоно уу?
Анхаарах зүйл: Тухайн ханшийн хэлцэл нь ХААН Банкны зарласан арилжааны ханш өөрчлөгдөх хүртэл болон тухайн өдөртөө хүчинтэй.
- Гуйвуулга хүлээн авахдаа Та манай харилцагч банкуудаас хүлээн авах валютаар сонгож гадаадаас гуйвуулга хүлээн авах зааварчилгааг ашиглана уу.
- Дараах тохиолдолд ХААН Банкин дахь харилцах, хадгаламжийн дансны дугаар болон тухайн дансны нэрийг Гуйвуулгын зааварчилгааны тохирох нүдэнд бөглөнө үү:
- Гуйвуулгын валюттай ижил төрлийн валютын дансанд мөнгө хүлээн авах бол
- Гуйвуулгын валютаас өөр төрлийн валютын дансанд мөнгө хүлээн авах бол (Тухайн өдрийн ХААН Банкны арилжааны ханшаар хөрвөнө)
- Хүлээн авагчийн данс нь байгууллагын данс бол
- Дараах тохиолдолд гуйвуулга хүлээн авахдаа үйлчлүүлэх ХААН Банкны салбарын дугаар болон овог нэр, иргэний үнэмлэхийн дугаар зэргийг Гуйвуулгын зааварчилгааны тохирох нүдэнд бөглөнө үү:
- Гуйвуулгын валюттай ижил төрлийн валютын дансгүй, бэлнээр хүлээн авах бол
- Хүлээн авагч нь хувь хүн бол
Гадаадаас гуйвуулга хүлээн авах зааварчилгааг эндээс үзнэ үү.
Бусад:
ХААН Банкаар гуйвуулга хийх мэдээлэл нь ам. долларын хувьд АНУ-н CHIPS клирингийн сүлжээнд оролцогчийн 412779 дугаарт бүртгэгдсэн тул харилцагч банкны мэдээллийгhttp://www.chips.org/uid/uid_display.php?UidNum=412779хаягаар дэлхийн аль ч өнцөг дахь банк санхүүгийн байгууллагууд авах боломжтой байдаг.
Шилжүүлэг хийгдсэн гадаад гуйвуулгын талаар лавлагаа авах бол ХААН Банкны Бүртгэл Хяналтын газраас лавлана уу.