Байгууллагын энгийн харилцах данс
ХААН Банк танай байгууллагад өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагаагаа явуулахад зориулсан Аж ахуйн нэгж байгууллагын энгийн харилцах дансны үйлчилгээг санал болгож байна.
Бид танай байгууллагад төгрөгийн болон USD, EUR, CNY, RUB, GBP, JPY, CHF, KRW, AUD, CAD зэрэг валютын дансыг бүх салбар, нэгжээрээ ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр нээх үйлчилгээг үзүүлж байна.
ХААН Банкинд харилцах данстай болсноор дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
- Байгууллагад зориулсан зээл авах
- Карт, төлбөр тооцооны үйлчилгээ авах
- Бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ хийх
- Гадаад, дотоодын шилжүүлэг хийх
- Төрөл бүрийн валют худалдах, худалдан авах
- ХААН Банкны аль ч салбар, нэгжээр үйлчлүүлэх
- Тогтмол хугацаанд дансны хуулга авах, өөрийн дансаа хянан зохицуулах
- Цүнхээр мөнгө хураах үйлчилгээ авах
- Интернэт банкны үйлчилгээнд хамрагдах
- Бэлэн мөнгөтэй харьцаж цаг алдахгүй байх
- Манай мэргэжилтэнгүүдээс санхүүгийн зөвлөгөө авах
- Бусад үйлчилгээ
Байгууллагын харилцах дансны нөхцөл:
| АНГИЛАЛ |
Дансны доод үлдэгдэл |
Жилийн хїї |
Гэрээ цуцалвал олгох хүү |
| Тєгрєг /MNT/ |
20,000 |
0% |
- |
| Ам.доллар /USD/ |
15 |
| GBP |
10 |
| JPY |
1,100 |
| RUB |
455 |
| CNY |
100 |
| EUR |
12 |
| KRW |
20,000 |
| AUD |
15 |
| CAD |
15 |
| CHF |
15 |
Бүрдүүлэх материал:
1. Данс нээхийг хvссэн тухай албан бичиг
2. Хуулийн этгээдийн харилцах данс нээх, хаах тухай мэдэгдэл (Татварын албанаас авна)
3. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
4. Тухайн байгууллагын дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах 1 ба 2 дугаар гарын vсэг зурах эрх бvхий этгээдvvдийн гарын vсгийн болон тамга тэмдгийн загварыг бөглөн нотариатаар батлуулах (ХААН Банкны маягт)
Монголд бїртгэлгїй гадаадын компанийн хувьд хїсэлт тус бїрээр судлан їзэж данс нээх эсэхийг шийдвэрлэх бєгєєд нэмэлт материал (банкны тодорхойлолт, жилийн тайлан, компанийн дїрэм, монгол дахь тїншийн тодорхойлолт гэх мэт) бїрдїїлж єгєх шаардлагатай. Дэлгэрэнгїй мэдээллийг манай банкны Дипломат тооцооны тєв (Утас: 976-70075178; Факс: 976-70075188; Хаяг: Улаанбаатар хот, СБД, Чингисийн єргєн чєлєє-8, Алтай Тєв) болон Байгууллагын банкны газар (Утас: 976-11-332333, дотуур дугаар- 3041; Факс:976-70117028; Монгол улс, Улаанбаатар-44, Сєїлийн гудамж-25, Ш/х-192)-аас авна уу.