ХААН БАНКНЫ ИНКУБАТОР
ХААН Банк нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах гэсэн єєрийн зорилгыг хэрэгжүүлэх, бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнтэй хамтдаа хєгжих зорилгоор 2006 оны 08 дугаар сард ХААН Банкны Инкубаторыг санаачлан байгуулсан билээ. Бизнес эрхлэгчдийг дэмжих ХААН Банкны Инкубаторыг байгуулснаар бизнес эрхлэгчидтэйгээ илүү ойр байж, бизнес эрхлэгчдэд зєвхєн зээл олгоод зогсох биш, бизнес эрхлэх ур чадварыг нь нэмэгдүүлэх, бизнесийн шийдвэр гаргахад нь шинэ мэдээ мэдээллээр ханган тэднийг бодитоор дэмжих боломжтой болсон билээ.
ХААН Банкны Инкубаторын зорилго нь:
• Бизнес, санхүүгийн сургалт, зєвлєгєє єгєх замаар бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдад санхvvгийн мэдлэг олгож, бизнесээ амжилттай эрхлэн хєтлєх ур чадвартай болгох
• Бизнес эрхлэгчдийн бизнесийн цар хvрээ, зах зээлд эзлэх байр суурийг єргєжvvлэхэд урт хугацаанд тогтвортой хамтран ажиллаж улмаар үндэсний хэмжээний томоохон бизнес эрхлэгч болоход нь тусалж, дэмжих
• Санхvvгийн хариуцлагатай харилцагчдыг бэлтгэх
ХААН Банкны Инкубатор нь харилцагчиддаа хандсан дараах vндсэн дєрвєн чиглэлийн үйл ажиллагааг явуулж байна.
1. Бизнесийн зєвлєгєє - Мэргэжлийн тvвшинд тєсєл боловсруулах болон тєслєє хэрэгжvvлэх арга замуудыг сонгоход туслалцаа үзүүлэхээс гадна бизнес эрхлэгчдэд тэдний vйл ажиллагааны онцлогт тохирсон банкны бvтээгдэхvvн, vйлчилгээ тухайлбал олон улсын байгууллагуудаас зарлаж буй тєслийн зээлvvд болон тэдгээрт тавигдах онцлог шаардлагуудыг танилцуулахын зэрэгцээ бусад хэрэгцээтэй мэдээллээр ханган ажиллаж байна.
2. Сургалт, семинар зохион байгуулах – Бизнес эрхлэгчдэд санхvvгийн мэдлэг олгож, бизнесээ амжилттай удирдан хєтлєхєд нь зориулж бизнесийн холбогдолтой тєрєл бvрийн сэдвүүдийг хамруулан нэг удаагийн болон шаталсан сургалт семинар, уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байна.
3. Холбох үйлчилгээ – Бизнес эрхлэгчдийн бизнесийн vйл ажиллагааг дэмжих зорилгоор ХААН Банкны Online catalogue-г нээн ажиллуулж байгаа бєгєєд энэхvv Online catalogue-т бvртгvvлснээр єєрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд үнэ тєлбєргүйгээр сурталчилах єргєн боломж нээгдэхийн зэрэгцээ бизнесийн цар хvрээгээ єргєжvvлэх ач холбогдолтой юм.
4. Мэдээлэл түгээх үйлчилгээ – Бизнес эрхлэгчдэд зориулан бизнес форум, vзэсгэлэн яармаг болон бусад томоохон арга хэмжээнvvдийг байнга зохион байгуулахаас гадна бизнес эрхлэгчдэд бизнесээ амжилттай эрхлэхэд нь зайлшгvй шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж байна.
Хэрэв Танд бизнесээ удирдан хєтлєхєд тань мэргэжлийн зєвлєгєє, мэдээлэл шаардлагатай байгаа бол урт хугацаатай, хүү багатай тєслийн зээлд хамрагдах хэрэгцээтэй байгаа бол ямар нєхцлvvд тавигдах болон зээлд хэрхэн хамрагдах талаар зєвлєгєєг бидэнд хандан аваарай.
Бид Танд туслахдаа баяртай байх болно.
“Бизнес түншлэл” сонин
|