Санхүүжилт үзүүлэх чиглэлүүд
ХААН Банк Сан нь ХААН Банкны эрхэм зорилго, үнэт зүйл дээр тулгуурлан хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт бий болгохын төлөө дараах чиглэлүүдээр төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, хамтран ажиллана.
Боловсрол
Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсролыг дээшлvvлэх зорилготой төсөл хөтөлбөрүүд
Нийгмийн эмзэг бүлгийг дэмжих
Нийгмийн эмзэг бүлгийн амьдралд бодит хувь нэмэр оруулах, тэдний нийгэм дэх оролцоог хөхvүлэн дэмжих төсөл, хөтөлбөрүүд
Соёл урлаг
Орон нутгийн иргэдийн бүтээлч санал санаачилгууд, Монголын урлаг соёлыг дэмжин дэлгэрүүлж, хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд
Нийгмийн хөгжил
Орон нутаг, нийгмийн хєгжил болон нийгмийн бvлгvvдийн чадавхийг дээшлvvлэхэд хувь нэмэр оруулах тєсєл хєтєлбєрvvд
Байгаль хvрээлэн буй орчинг хамгаалах
Байгаль хvрээлэн буй орчинг хамгаалах, байгальд ээлтэй vзэл хандлага, практикийг нэвтрvvлэх зорилготой тєсєл хєтєлбєрvvд
Санхүүжилт үзүүлэхэд тавигдах шаардлага
ХААН Банк Санд төсөл хөтөлбөрийн санал ирүүлэхдээ дараах үндсэн шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
• Зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгараад буй бүлэгт чиглэсэн байх
• Тодорхой, бодит үр дүнтэй
• Урт хугацааны, тогтвортой өөрчлөлтийг бий болгох магадлалтай
• ХААН Банк Сан болон бусад санхүүжүүлэгчдийн хүрч байгаагүй бүлэг буюу газар нутагт чиглэсэн
• ХААН Банк Сангийн дэмжихээр тодорхойлсон чиглэлийн төсөл хөтөлбөр болон тэдгээр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох боломжтой байх.
Төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг гаргахдаа дараах зүйлсийг харгалзан үзнэ
• Тухайн төслийн зорилт, үндэслэл, нийгмийн хэрэгцээ
• Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн ажлын туршлага
• Төслийн төлөвлөлт, зохион байгуулалт болон хэрэгжүүлэх арга зам ба хүлээж буй үр дүн
• Төслийн төсвийн боловсруулалт ба бодит байдал
• Санхүүгийн бусад эх үүсвэр |