Нүүр   |   ATM ба Салбарууд   |   Aжлын байр   |   Сайтын бүтэц   |   Холбоо барих   |     English
 
Хайлт
 
НүүрНийгмийн хариуцлагаХААН Банк СанСанхvvжилт хvсэх
 
 
ХААН Банк Сан
 
Танилцуулга
Тєсєл хєтєлбєрvvд
Санхүүжилт үзүүлэх чиглэлүүд ба тавигдах шаардлага
Санхvvжилт хvсэх
Vнэлгээ хяналтын механизм

Хэвлэх Найздаа илгээх
 

Санхvvжилт хvсэх  

Тєсєл хєтєлбєр хэрэгжvvлэхээр санхvvжилт хvсэж буй байгууллага, тєслvvд болон бvлгvvд тєслийн санал буюу хvсэлтээ ХААН Банк Санд ирvvлнэ. Тєслийн саналд дараах мэдээллийг багтаасан байна:

•    Хэрэгжvvлэх тєслийн ерєнхий мэдээлэл
•    Тєсєл хэрэгжvvлэх байгууллагын товч танилцуулга
•    Тєслийн хэрэгцээ, шаардлага (зорилтот бvлэг, тоон мэдээлэл гэх мэт).
•    Хvсэж буй санхvvжилт, тєслийн тєсєв, тєсвийн задаргаа  
•    Тєслийн бусад санхvvжvvлэгч, хамтрагчдын тухай мэдээлэл
•    Хэрэгжилтийн явцад тайлагнах хугацаа, хэлбэр

ХААН Банк Сангаас ємнє нь санхvvжилт авч байсан байгууллага дахин санхvvжилт хvсэх боломжтой.

Санхvvжилт хvсэх хугацаа

ХААН Банк Сан жилийн турш ТББ-ууд, байгууллагууд болон бvлгvvдээс тєслийн санал хvлээн авч тухайн жилийн тєсвийн гvйцэтгэлийн хvрээнд хэлэлцэн шийдвэрлэдэг. ХААН Банк Сан зарим санхvvжvvлэгч байгууллагууд шиг тодорхой хугацаанд тєслийн уралдаан зарладаггvй.

Тєслийн санал хvсэлтийг шийдвэрлэх

ХААН Банк Сан тєслийн санал, хvсэлт хvлээж авсаны дараа урьдчилсан vнэлгээ хийдэг. Тєслийн урьдчилсан vнэлгээнд тєслийн бодит vндэслэл, хvлээгдэж буй vр дvн, vр дvнг хvртэгч бvлэг, тєсєв, хэрэгжvvлэх аргазvй гэх мэт олон талын vнэлгээ, судалгаа хийдэг. Урьдчилсан vнэлгээний шатанд  шаардлагатай тохиолдолд тєслийн саналын тухай нэмэлт мэдээлэл, лавлагаа зэргийг хамаатай байгууллагуудаас авдаг. Урьдчилсан vнэлгээг амжилттай давсан тєслийн саналуудыг ХААН Банк Сангийн Удирдах Зєвлєл хэлэлцэн шийдвэрлэдэг. Сангийн Удирдах Зєвлєлийн олонхийн санал дээр vндэслэн тухайн тєслийг санхvvжvvлэх эсэх тухай эцсийн шийдвэрийг гаргадаг.

ХААН Банк Сангийн  журамд аливаа тєслийн санал хvсэлтэд урьдчилсан vнэлгээ хийх хугацааг 10 ажлын єдєрт, санхvvжилт vзvvлэх тухай эцсийн шийдвэрийг ажлын 14 хоногт тус тус багтаан гаргана гэж заасан болно.

Нэмэлт мэдээлэл болон төслийн санал хүлээж авах талаар ХААН Банк Сантай холбогдоно уу.

Хаяг:                                 
ХААН Банкны төв байр                  Утас:  332333-3213
Сөүлийн гудамж-25                        Факс: 70117023
Ш/Х-192, Улаанбаатар-44

И-мэйл хаяг: foundation@khanbank.com
 

 
 

Холбоотой линкүүд  |  Хуулийн чухал тэмдэглэгээ  |  Сөүлийн гудамж-25, Ш/Х-192, Улаанбаатар-44, Монгол, Copyright © 2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хаан Банк