Vнэлгээ хяналтын механизм
ХААН Банк Сангаас санхүүжүүлж буй төсөл хөтөлбөрийн явц, үр дүнд төлөвлөгөөний дагуу хяналт тавихаас гадна төсөл буюу хөтөлбөр хэрэгжүүлэгчтэй байнга холбоотой байж аливаа бэрхшээлийг цаг тухайд нь шийдвэрлэнэ.
Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага нь төслийн тоон ба чанарын үзүүлэлтийг тодорхойлсон, ямар нэг бэрхшээл, анхаарах асуудал байгаа эсэхийг дурьдсан, төлөвлөсөн цаг хугацаандаа бодит үр дүн гарсан тухай явцын тайланг санхүүжүүлэгч ХААН Банк Санд өгөх үүргийг хүлээнэ.
Мөн ХААН Банк Сангийн ажилтан тухайн төсөл эхлэх ба дуусах үед газар дээр нь очиж ажилтай танилцана. Төсөл хэрэгжүүлж буй газар нь байршлын хувьд хол тохиолдолд ХААН Банк Сангийн ажилтанг төлөөлөл болгон ХААН Банкны ажилтан тухайн төслийн үйл явцтай танилцаж мэдээлэл өгнө. Төслийн үр дүнгийн талаар тухайн орон нутгийн иргэдээс үнэлэлт дүгнэлт авна.
Банкны санхүү бүртгэл хариуцсан газар хэлтсүүдийн журам бодлогын дагуу төслийн санхүүжилт, төсөвт хяналт тавина. |