Сангийн ерєнхий танилцуулга
Эрхэм зорилго
ХААН Банк Сангийн эрхэм зорилго нь ХААН Банкны эрхэм зорилгод суурилсан байдаг.
“Хүмүүсийн амьдралыг бодитойгоор өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулна”
ХААН Банкнаас нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах зорилгоор санхүүжүүлдэг боловсрол, соёл урлаг, орон нутгийн хөгжил, байгаль орчин, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих чиглэлийн төсөл, хөтөлбөрийг нэгтгэн зохион байгуулах зорилгоор 2007 оны 2-р сард ХААН Банк Санг байгуулсан юм.
ХААН Банк Сан нь ХААН Банкны нэг нэгж бөгөөд банкны удирдлагын багийн гишvvдээс бvрдсэн Тєлєєлєн Удирдах Зєвлєл (ТУЗ) нь Сангийн vйл ажиллагаанд хяналт тавьж, ерєнхий удирдлагаар хангадаг.
ХААН Банк Сангийн vvрэг зорилго
• Банкны нийгмийн хариуцлагын хєтєлбєрийг хэрэгжvvлэх
• Банкны эрхэм зорилгыг биелvvлэхэд хувь нэмэр оруулах
• Банкнаас санхүүжүүлэх олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлэх мэргэжлийн ба зохион байгуулалтын бүтцээр хангах.
ХААН Банк Сангийн үйл ажиллагааны үр дүнг хүртэгчид:
• Залуучууд, хүүхэд багачууд
• Нийгмийн эмзэг бүлгүүд
• Соёл урлагийг хөгжүүлэн, сурталчлах чиглэлээр ажилладаг байгууллага, бүлгүүд
• Орон нутаг болон тухайн орон нутгийн иргэд
Тэргүүлэх чиглэлүүд
ХААН Банк Сан нь өөрийн дүрэмтэй бөгөөд энэхүү дүрэмд дараах салбаруудыг санхүүгийн дэмжлэг үзүүлэх тэргүүлэх чиглэл болгон заасан байдаг.
• Боловсрол
• Нийгмийн эмзэг бүлгийг дэмжих
• Соёл урлаг
• Нийгэм, орон нутгийн хөгжил
• Байгаль, хvрээлэн буй орчинг хамгаалах
Бидэнтэй харилцах
Нэмэлт мэдээлэл болон төслийн санал хүлээж авах талаар ХААН Банк Сантай холбогдоно уу.
Хаяг:
ХААН Банкны төв байр Утас: 332333-3213
Сөүлийн гудамж-25 Факс: 70117023
Ш/Х-192, Улаанбаатар-44
И-мэйл хаяг: foundation@khanbank.com |