ХААН Банкны Санхүү, Бүртгэлийн тогтолцоо
ХААН Банкны Санхүүгийн Удирдлагын Газар нь системийн хэмжээнд салбар нэгжүүдийг бүртгэлийн бодлогоор ханган ажилладаг. Банкны бүртгэлийн бодлого журмыг боловсруулж нийт 496 салбар нэгжийн нягтлан бодох бүртгэлд хяналт тавих, системийн тайлан мэдээг нэгтгэх, олон улсын стандарт болон холбогдох хууль журмын дагуу санхүүгийн тайланг хєндлєнгийн аудитын байгууллагаар улирал, жилээр баталгаажуулж нийтэд мэдээлж байна.
Банкны санхүүгийн тайланг Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэн тайлагнаж байна. ХААН Банк нь бүртгэлийн бодлогдоо дараах заавар журмуудыг удирдлага болгон мєрдєж ажилладаг.
Vүнд:
1. Банкны тухай хууль
2. Нягтлан бодох бүртгэлийг тухай хууль
3. ААНОАТатварын тухай хууль
4. Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн журам./2003.10.30-ны єдєр батлагдсан/
5. ХААН Банкнынягтлан бодох бүртгэлийн журам./2004.09.17-ны єдєр батлагдсан/
6. ХААН Банкнытеллерийн үйл ажиллагааны технологийн журам./2006.06.15-ны єдєр батлагдсан/
7. Бусад хууль тогтоомжууд
Тус банкны бүртгэлийн єдєр дутмын үйл ажиллагааг тооцооны тєвд ахлах теллер, салбарт ерєнхий нягтлан бодогч удирдан хєтлєж явуулж байгаа ба ахлах теллер болон ерєнхий нягтлан бодогч нарын сургалтыг жилд 1 удаа Санхүүгийн удирдлагын газар, Сургалт хєгжлийн хэлтэс хамтран зохион байгуулдаг. Ерєнхий нягтлан бодогч Єлзий-Аюушаар удирдуулсан Санхүү удирдлагын газар нь чиг үүргийнхээ дагуу Бүртгэл хяналтын газар, Тєлєвлєлт шинжээлгээний газруудтай уялдаа холбоотой ажилладаг бєгєєд эдгээр газрууд нь Санхүү хариуцсан дэд захирлын удирдлагад үйл ажиллагаагаа явуулдаг.
ХААН Банкны Дотоод Хяналтын үйл ажиллагаа
ХААН Банкны Дотоод Хяналтын газар нь ТУЗ-н харьяа Аудитын хороонд ажлаа шууд тайлагнадаг.
Дотоод Хяналтын Газрын Vндсэн зорилго:
Банкны бизнесийг үр ашигтай явуулхад удирдлагыг шуурхай мэдээллээр хангах, зөрчил дутагдлаас урьдчлан сэргийлэх, тэдгээрийг илрүүлэх, арилгах арга хэмжээ авах.
Дотоод хяналтын газрын үйл ажиллагааны чиглэл, ажиллах зарчим:
Дотоод хяналтын газраас тєлєлвлєлгєєт болон тухайлсан хяналт шалгалтыг хийдэг бєгєєд шалгалтын агуулгыг тодорхойлохдоо хадгаламж, зээлийн vйл ажиллагаа болон бусад банкны үйл ажиллагаанаас vvсч болзошгvй эрсдлийг тогтоож урьдчилан сэргийлэх түүнийг таслан зогсоох, цаашид зєрчил дутагдлыг давтан гаргахгүй байх талаар зєвлємж боловсруулж ажилладаг юм.
Дотоод хяналтын газраас хийгдэж буй шалгалтын цаг хугацааны давтамжийн хувьд ХААН Банкны газар, хэлтэс болон салбар,тооцооны тєвүүдэд нэг жилд хоёроос доошгүй удаа ээлжит иж бүрэн болон гэнэтийн шалгалтыг тогтмол хийдэг бєгєєд шалгалтын агуулгыг касс vнэ бvхий зvйл, хадгаламж, зээлийн бvтээгдэхvvн, нягтлан бодох бvртгэл, харилцагчийн үйлчилгээ, маркетинг, удирдлага зохион байгуулалт гэсэн үндсэн чиглэлүүдээр тодорхойлж шалгалтыг явуулдаг юм. Дээрх тєлєвлєлгєєт шалгалтуудаас гадна системийн хэмжээнд BANCS программын түвшинд зайны хяналт шалгалтыг сар бүр тогтмол явуулж байна.
Дотоод хяналтын газар нь банкны дотоод хяналтын тогтолцоог бүхэлд нь үнэлж газар дээрх болон зайны хяналт шалгалтаар тухайн салбар нэгжийн ололттой болон дутагдалтай талыг олж тодорхойлох, банкны бүх ажилтнууд эдгээр хяналт шалгалтуудыг дагаж мєрдєж байгаа эсэхийг тогтоох, ХААН Банкны бодлого, журам болон Монгол Улсын хууль, тогтоомжийг дагаж мєрдєж байгаа эсэхийг тогтоох, Бvртгэл, санхvv, бусад vйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо, түүний хэрэгжилт шаардлага хангахуйц хэмжээнд байгаа эсэхийг шалгаж, vнэлэлт дvгнэлт єгєх, зєвлємж боловсруулах, аливаа эрсдлийг таних тодорхойлох, үнэлэх, илрvvлэх, хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх, банкны хєрєнгийн бvртгэл, алдагдлаас хамгаалагдсан байдал, банкны зорилгыг хангахад зарцуулагдаж байгаа эсэхийг тодорхойлох, банкны хvрээнд боловсруулж гаргасан удирдлагын мэдээллийн vнэн зєв, найдвартай эсэхийг шалгаж баталгаажуулах зэрэг цогц асуудлуудыг мэрэгэжлийн єндєр түвшинд тогтоож, эцэслэн шийдвэрлэн ажиллах үндсэн чиг үүрэгтэй билээ.