ХААН банкны тєлбєрийн карт ямар онцлог, давуу талтай вэ?
- Бэлэн мєнгє хэрэглэхэд учрах /хаях гээх, хулгайд алдах, бохир мєнгєтэй харьцах, мєнгє тоолох гэх мэт/ бэрхшээлээс ангижирна.
- Дэлхийн 160 гаруй улс оронд 30 сая картаар vйлчлэгч байгууллага, 400 мянган гаруй АТМ-ээр vйлчлvvлэх
- Дотоодод ХААН банк болон бусад монголын арилжааны банкуудтай гэрээ байгуулсан бvхий л картаар vйлчлэгч байгууллагар vйлчлvvлэх
- Виза картаа энгийн харилцах данс болгон ашиглах боломжтой юм. Та картаа мартсан, гээсэн тохиолдолд ч харилцах дансаараа орлого, зарлагын гvйлгээ хийх боломжтой
Ямар материал бvрдvvлэх вэ?
- ХААН банкнаас єгсєн Карт эзэмших тухай єргєдлийг бєглєх
- Карт эзэмших гэрээтэй танилцаж гарын vсэг зурах
- Гарын vсгийн баталгаа
- Картын хураамж тєлсєн байх
- 1 хувь цээж зураг
- Иргэний бичиг баримт
Та картаа хэрхэн захиалах вэ ?
- Та картаа захиалснаас хойш ажлын 3-5 хоногийн дотор захиалсан салбараасаа ирж аваарай.
- Картаа хvлээн авахдаа идэвхжvvлэх ёстойг анхаарна уу.
- Та нууц дугаараа хийж картаа идэвхжvvлээгvй тохиолдолд картаар vйлчилгээ авах боломжгvй. Картаа идэвхжvvлэхэд ХААН банкны тухайн салбарын харилцагчийн зєвлєх танд туслах болно.
- Та картаа хvлээн авмагц картын ар талын гарын vсэг зурах талбарт єєрийн гарын vсгийг зурна уу.
Дэд карт эзэмшигчтэй байж болох уу?
- Та гэр бvлийнхээ хvнийг картынхаа хамтран эзэмшигч болгох боломжтой. Ингэснээр та болон таны дэд карт эзэмшигч 1 данстай байх ба таньтай ижил бvх тєрлийн санхvvгийн vйлчилгээг авна.
Та талбєрийн картаа хvлээн авахдаа анхаарах зvйлс
- 4 оронтой нууц кодоор / PIN код / идэвхжvvлэх
- Картын ар талд гарын vсгээ зурж баталгаажуулах
- CUP картаар дотоодод тєлбєр тооцоо хийхэд 4 оронтой PIN код хэрэглэх бєгєєд гадаадад 4 оронтой кодны ард 00 (XXXX00) нэмж оруулан 6 оронтой болгож ашиглана.
Ta картаараа ямар vйлчилгээ авч болох вэ?
- Картаар vйлчлэгч байгууллагаар vйлчлvvлэх, интернэт худалдаа хийх зэргээр бэлэн бус тєлбєр тооцоо хийх
- ХААН банк болон бусад банкны АТМ-аас бэлэн мєнгє авах
- Таны карт таны харилцах данстай холбоотой байх учраас та тєрєл бvрийн бэлэн бус шилжvvлэг хийх
Картаараа тєлбєр тооцоо хийхэд анхаарах зvйлс:
- Гvйлгээний баримтанд гарын vсэг зурахдаа мєнгєн дvн болон єєрийн бусад мэдээллийг хянана уу.
- Танд гарын vсэг зурсан баримтын нэг хувийг єгєх ба vvнийг картынхаа зарцуулалтанд хяналт тавихад ашиглана уу. Хэрвээ таны хийсэн гvйлгээ зєрvvтэй байвал КБVГ-т хандана уу.
- Та тєлбєрєє тєлсний дараа картаа эргvvлэн авахаа мартуузай.
Та картын vлдэгдлээ хэрхэн шалгах вэ?
- АТМ буюу бэлэн мєнгєний машинаар
- Мессеж банкны vйлчилгээгээр
- Интернэт банкны vйлчилгээгээр
- Мобайл банкны vйлчилгээгээр
- ХААН банкны бvх салбаруудаар
Картандаа яаж орлого хийх вэ?
- Таны карт ХААН банкны харилцах данстай холбоотой байх учраас та ХААН банкны аль нэг салбар тооцооны тєвд очиж харилцах дансандаа орлого хийнэ.
- Хэрэв та гадаадаас картандаа орлого хийх гэж байгаа бол банк хоорондын гадаад шилжvvлгийг ашиглан хийнэ.
- Мєн интернэт банк, мобайл банк, АТМ-ын шилжvvлгийн vйлчилгээг ашиглан єєрийн данс хооронд гvйлгээ хийх боломжтой.
АТМ-ээс ямар vйлчилгээ авах боломжтой вэ?
- Бэлэн мєнгє авах
- Картнаас карт болон дансны хооронд шилжvvлэг хийх
- Vлдэгдэл шалгах
- PIN кодоо солих
АТМ-аар vйлчлvvлэх анхаарах зvйлс:
- Та PIN кодоо 3 удаа буруу оруулсан тохиолдолд таны карт АТМ-д хураагдахыг анхаарна уу.
- Та гадаадад АТМ-аар vйлчлvvлэхдээ:
Дансны тєрлєє сонгохдоо- CHECKING ACCOUNT, CURRENT ACCOUNT, DEBIT ACCOUNT-ийн аль нэгийг
Бэлэн мєнгє авахдаа - CASH WITHDRAWAL
Vлдэгдлээ шалгахдаа - BALANCE INQUIRY гэсэн товчийг тус тус сонгоорой
- Та картаа ХААН банкны салбарт байрлах АТМ-д картаа хураалгасан бол тухайн салбар нэгжээс, бусад банк болон vйлчилгээний байгууллагуудаар байрлах АТМ-д хураалгасан бол ХААН банкны тєвєєс /Тvшиг их дэлгvvрийн байранд байрлах / бичиг баримтын хамт ирж аваарай.
Хэдий хэмжээний бэлэн мєнгє авч болох вэ?
Картын тєрлєєс хамаарч бэлэн мєнгє авах хязгаар єєр єєр байдаг. Хэрэв та єдрийн бэлэн мєнгєний хязгаараас дээш бэлэн мєнгє авах хэрэгцээ гарсан тохиолдолд ХААН банкны салбар тооцооны тєвд очиж харилцах данснаасаа бэлэн мєнгє авч болно.
Картаа гээсэн, хулгайд алдсан тохиолдолд яах вэ?
- ХААН банкны лавлах 1917 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж єєр хvн ашиглах боломжгvй болгон тvр хаалгах
- Хэрвээ гадаадаас мэдэгдэж байгаа бол +976 11 326706 дугаарын утсанд хандах
- Vvний дараа танд хамгийн ойр байрлах ХААН банкны салбарт очиж картаа нєхєн авах
Та картаа гэмтээсэн тохиолдолд яах вэ?
- Таны карт хэвийн мєртлєє гvйлгээ хийж болохгvй эсвэл картын пластик, соронзон тууз гэмтсэн бол ХААН банкны салбар тооцооны тєвд хандан картыг шалгуулах
- Хэрэв соронзон тууз болон картын пластик гэмтсэн бол картыг дахин хэвлvvлж авах
Картын мэдээллээ хэрхэн нууцлах вэ?
- PIN кодоо 6 сар тутамд єєрчилж занших бєгєєд хэрэв санамсаргvй єєр хvнд мэдэгдсэн бол АТМ дээр PIN кодоо нэн даруй солмх буюу эсвэл ХААН банкны салбар тооцооны тєвд єєрийн биеэр очин солиулах
- Карт эзэмшигч єєрийн картын мэдээллийг (картын дугаар, хvчинтэй хугацаа, CVV код - картын ард гарын vсэг зурах хэсэгт байрлах 3 оронтой тоо) бусдад задлахгvйгээр чанд хадгалах ёстой ба уг мэдээллээ алдсан бол та ХААН банкны аль нэг салбарт хандан картаа солиулах
Картын хугацаа сунгах
- Таны картын нvvрэн талд картыг ашиглаж эхлэх болон дуусах хугацааг /он сар/ товойлгон бичсэн байдаг. Картын хугацаа дуусах ємнє та ХААН банкны дурын салбар тооцооны тєвд єєрийн биеэр очин картын хугацаа сунгуулах
Интернэт худалдаа, захиалга хийхдээ юуг анхаарах вэ?
- Интернэт худалдаа хийж буй сайт нь найдвартай, аюулгvй байдал нь баталгаажсан эсэхийг сайтар уншиж танилцах
- Картын мэдээлэл, картын нууц кодоо алдахаас сэргийлэх
- Интернэт худалдааны сайтын бараа хvргэлт, буцаалтын нєхцєлтэй сайтар танилцах
- Интернэтээр хийсэн худалдан авалт, тєлбєрийн холбоотой баримт, гvйлгээний мэдээллээ 6 сарын хугацаанд хадгалах
Картын маргаантай гvйлгээг шалгуулах
- Таны картын гvйлгээ маргаантай болон зєрvvтэй байна гэж vзвэл та ХААН банкны Картын борлуулалт vйлчилгээний газар хандаж шийдвэрлvvлэх