Байнга тавигддаг асуулт
А: Гэрээгээр ирээд тєлсєн нутаг буцах зардлын мєнгє болох 500.000 воноо хэрхэн буцаан авах вэ?
Х: Бvрдvvлэх материал:
1. Онгоцны билет
2. Гадаад паспорт
3. Гадаад иргэний vнэмлэх
4. Солонгосын банкны дэвтрийн хуулбар
Эдгээрийг бvрдvvлээд та 02-775-9042 дугаар луу факсдаад дараах утсаар холбогдоно уу?
02-775-9704 – Монгол ажилтан
А: Монголд байхдаа нээлгэсэн дансаа БНСУ- д ажиллаж амьдарч байх хугацаандаа яаж шалгах вэ?
Х: Та манай банкны БНСУ дахь Тєлєєлєгч нарт хандаж интернет банкны vйлчилгээнд бvртгvvлснээр дансаа єєрєє дуртай vедээ шалгаж, єєрийн мєнгєн хєрєнгєє хянах боломжтой юм. БНСУ-аас интернет банкны vйлчилгээнд хамрагдаж буй хvмvvстээ бид хєнгєлєлт vзvvлж интернет банкаар vйлчлvvлсний хураамж авахгvй байгаа болно. Та ирэхдээ єєрийн хvчинтэй хугацаа нь дуусаагvй паспортоо эх хувиар авч ирэхэд болно.
А: Интернет банк руугаа орох гэхлээр та иргэдийн интернет банк хуудсаар орно уу гэсэн алдаа гараад байна.
Х: Та www.khanbank.com хаягаараа нэвтрэн ороод интернет банк руу нэвтрэн орох гэсэн хэсгийн дээд талд байгаа Иргэдийн гэсэн сонголтыг нь сонгоно уу.
А: Интернет банк руугаа орох гэхлээр холбогдох эрхгvй байна гэсэн алдаа заагаад байна
Х: Та хэрэглэгчийн нэр, нэвтрэх нууц үг нvдэн дээр банкнаас хүлээн авсан єєрийн дансны дугаараа бичих ёстой. Харилцагч та єєрийн нэрээ бичих бичвэл холбогдох эрхгvй байна гэсэн хариу єгєх болно гэдгиийг анхаарна уу.
А: Нууц vг буруу гээд байна
Х: Харилцагч Та банкнаас олгосон нууц vгээ том жижиг vсэгтэй эсэхийг сайн ялгаж оруулна уу. Хэрэв нууц vгэнд том vсэг орсон байвал та томоор бичих ёстой гэдгийг анхаарна уу. Жишээ нь: Tab12345 гэсэн нууц vг байвал та эхний Т vсгийг нь бичихдээ компьютерныхаа гарны shift товчлууртай цуг Т vсгээ дараад бусад vсэг тоонуудыг нь зvгээр оруулна уу.
Мєн хэрэв та 3 удаа нууц vгээ буруу оруулсан тохиолдолд таны нууц vг тvгжигддэг болохыг анхаарна уу. Ингэсэн тохиолдолд Та єєрийн мэйл хаягнаас ebanking@khanbank.com гэсэн хаяг руу єєрийн овог нэр, данс дугаар, регистрийн дугаараа нууц vг шинэчилж єгнє vv гэх юмуу гарч буй алдаагаа тодорхой бичиж явуулна уу.
А: Дансандаа хамтран экэмжшигч яаж нэмэх вэ?
Х: ХААН Банкны Тєлєєлєгч нар ажиллаж байгаа банкнуудын салбар дээр гадаад паспорттайгаа хамтран эзэмшигчийн овог нэр, регистрийн дуугаарын мэдэн биечлэн ирж хамтран эзэмшигч нэмүүлэх хүсэлтээ гаргана. Хамтран эзэмшигч нь дансан дахь мєнгєн хєрєнгийг үндсэн эзэмшигчийн адил захиран зарцуулах эрхтэй болохыг анхаарна уу.
А: Монголд ХААН Банкныхаа данснаас Солонгос руу мєнгєє яаж авч болох вэ?
Х: Данс заавал хамтран эзэмшигчтэй байх шаардлагатай. Хамтран эзэмшигч тань ХААН Банкны данснаас Солонгос дахь данс руу шилжүүлэх боломжтой. Ингэхийн тулд хамтран эзэмшигчидээ Солонгос дахь банкныхаа нэр, SWIFT код болон дансны дугаараа єгєх хэрэгтэй.
А: Шилжvvлгийн ханшийг хаанаас мэдэж болох вэ?
Х: Та тус вэб сайтны ханшны мэдээлэл хэсэг рvv орж мєнгєн шилжvvлгэ хийх гэж буй банкныхаа ханшны мэдээлэл агуулсан вэб сайт руу орж харна уу. Ханш байнга єєрлєгчдєж байдаг тул тухай бvрт шалгаж байхыг анхаарна уу.
Харилцагч та санал хvсэлтээ seoul@khanbank.com хаягаар илгээн манай Солонгос дахь тєлєєлєгчийн газартай холбогдоно уу. |