Баасан. 7 сарын 25 . 2008   Монгол | English   
Нvvр хуудас
Танилцуулга
Мэдээ, мэдээлэл
Бvтээгдэхvvн vйлчилгээ
Санхvvгийн vзvvлэлтvvд
Удирдлага зохион байгуулалт
Салбар нэгжvvд
Олон нийттэй харилцах
Ажлын байр
Холбоо барих
Нvvр хуудас -> Олон нийттэй харилцах-> Хаан банкны ёслолын гэр
ХААН Банкны ёслолын гэр

Монголын ардын урлаг, соёлыг дэмжих хєтєлбєрийн дагуу ХААН Банкны удирдлага уламжлалт урлагийн Урлахуйн Ухаан сургуультай хамтран ХААН Банкны Ёслолын Гэрийг байгуулсан. Энэ гэрт уулзалт зохион байгуулах, хvндэт зочдыг хvлээн авах, онцгой vйл явдлуудыг тэмдэглэх зэрэг арга хэмжээнvvдийг зохин байгуулдаг.

ХААН Банкны Ёслолын Гэрийн загварыг Урлахуйн Ухааны сургуулийн багш оюутнууд гаргаж барьж єгсєн. Урлахуйн Ухаан Сургууль нь 1998 онд байгуулагдсан сургалт, vйлдвэрлэл, судалгааны байгууллага юм.

Ger Design and ConstructionGer Design and Construction

ХААН Банкны Ёслолын Гэрийг хоёр долоо хоногийн хугацаанд 24 оюутан єєрсдийн багш нарын удирдлага дор барьж байгуулсан. Загварыг ардын уран бvтээлч Д.Тєртогтохын гаргасан загварын дагуу таван ханатай гэр бvхэлдээ гар сийлбэрээр чимэглэгдсэн. Эд хогшил болгон vндэсний хэв маягаар гараар урласан, сандалууд дээр нь ХААН Банкны логог дvрсэлсэн байгаа.

ХААН Банкны ёслол-хvндэтгэлийн гэр-єргєєний тавилгуудын дотор нэгэн сийлбэртэй шvvгээ байдаг. Тvvнийг урлахуйн ухаан, Ардын урлалын сургуулийн шилдэг оюутнууд багш Дэмбэрэлийн Тєртогтохын эх загвараар урласан юм. Элбэг дэлбэг, арвижин дэвжихийн бэлэгдэл болсон энэхvv шvvгээний нvvрэн хэсгийн дээд талд хан хурмастын амьтан хэмээн дорно дахиныхны дунд домог болон оршсоор ирсэн хvчит хоёр лууг мєнх хєх тэнгэрээр дvvлэн яваагаар дvрсэлсэн бол, тєв хэсэгт нь араатны хаан хэмээгдэх хос арсланг газар дэлхийн бэлэгдэл болгон урлаж, бат бэхийн бэлэгдэл болгож монгол vндэсний хээ угалзаар чимэглэжээ. Уран сийлбэрvvдийн дэвсгэрvvдийг хєх, ногоон, алтан шар єнгєєр гоёулан цогцлоожээ.

Гэрт мєн торгон дээр Монголын эртний нэртэй найман хаан болон бусад тvvхэн хvмvvсийн хєргийг бvтээн байрлуулсан. Эдгээрийг ХААН Банкны захиалгаар зураач М.Бvтээмж бvтээсэн юм.

 


Yvнд:

1. Чингис хаан

Chinggis Khan Тэмvvжин Чингис хаан 1162 оны хар морин жил Хэнтий аймгийн Онон мєрний Дэлvvнболдог гэдэг газар тєржээ. Єvлэн эх, Есvхэй баатрын ууган хvv тэрээр монголын бvх овог аймгуудыг нэгтгэж Нэгдсэн Монгол хvчирхэг улсыг байгуулж чадсан юм. Чингис хаан 1206 онд улаан бар жил хаан ширээнээ єргємжлєгдсєн бєгєєд 1227 оны улаан гахай жил тэнгэрт хальжээ. Тvvний байгуулсан эзэнт гvрний нийслэл Хэрлэн голын хєвєєнєє Хєдєє арал хэмээх газар байсан бєгєєд єнєєгийн Аварга тосон хэмээх газар юм.

2. Єгєєдэй хаан

Chinggis Khan Чингис хаан тэнгэрт хальсны дараа тvvний ууган хvv Тулай улсын тэргvvний vvргийг тvр хугацаанд гvйцэтгэсэн байна. Харин vvний дараа 1228 оны шар vхэр жил Чингис хааны 3-р хvv Єгєєдэй Хэрлэн голын хєвєєнєє Хєдєє арал хэмээх газар хаан ширээнээ єргємжлєгдєв. Єгєєдэй 1187 оны улаан морин жил тєрсєн бєгєєд 17 наснаасаа эхлэн улсын хэрэгт єєрийн хувь нэмрээ оруулсаар иржээ.

Єгєєдэй хаан улсын бvтэц, зохион байгуулалтыг сайжруулахад онцгой vvрэг гvйцэтгэсэн бєгєєд эцэг Чингис хааны эхлvvлсэн Хар хорум хотын бvтээн байгуулалтыг гvйцээсэн тvvхэн гавьяатай. Мєн "Монголын Нууц товчоо" тvvхэн аугаа бvтээл Єгєєдэй хааны vед анх тєрсєн ажээ. Єгєєдэй хаан 56 насандаа буюу 1241 оны Цагаан vхэр жил єєд болсон юм.

 

3.Гvег хаан

Chinggis Khan Єгєєдэй хааны ууган хvv Гvег 1206 оны шар бар жил мэндэлж, 1246 онд хаанаар єргємжлєгджээ. Тvvний хаан ширээнд сууж байх vедээ хийсэн олон амжилтуудын нэг нь анх удаагаа тvvхэнд хvн амын тооллого явуулсан юм.

Эцгийнхээ баримталж ирсэн гадаад бодлогыг Гvег хаан vргэлжлvvлэн баримталж бусад олон оронтой байлдаж байжээ.

4.Мєнх хаан

Chinggis Khan Чингис хааны бага хvv Тулайн ууган хvv Мєнх хаан 1208 оны шар луу жил тєрсєн байна. 1251 оны цагаан гахай жил Их хуралдай хуралдаж тvvнийг хаан ширээнээ єргємжлєв. Мєнх хаан Их Монгол улсыг тєрийн хямралаас гаргахын тулд засаг захиргааны хэргийг чангатгах арга хэмжээ авчээ. Мєнх хаан 1258 оны шар хонь жил Хятад руу явж байхдаа єєд болсон байна.

 

5.Хубилай хаан

Chinggis Khan Мєнх хааны бага дvv Хубилай 1215 оны хєх гахай жил тєржээ. Тэрээр 1260 оны цагаан бич жил хаанаар єргємжлєгдсєн байна. Хубилай хаан Бээжинд тєвлєн сууж улстєрийн хэргийг удирдан Юань гvрнийг байгуулсан байна. Хубилай хаан 1294 оны хєх морин жил тэнгэрт хальжээ.

6.Єлзийттємєр хаан

Chinggis Khan Хубилай хааны ууган хvv Чингэмийн гуравдугаар хvv Єлзийт Тємєр хаан 1265 оны хєх vхэр жил тєржээ. 1294 оны хєх морин жил Юань гvрний хаан ширээнд суусан бєгєєд насан эцэслэх хvртлээ буюу 1307 оны улаан хонь жил єєд болжээ.

7.Алунгуа

Chinggis Khan Монголын домогт хатан Алунгуа гурван хvv тєрvvлжээ. Алунгуа хєвгvvдээ зэрэгцэн суулгаж нэг нэг модыг хугал гэж єгвєл тус бvр амархан хугачиж орхижээ. Бас таван модыг нийлvvлэн баглаад хугал гэж єгвєл гурвуул дараалан оролдоод хугалж чадсангvй. Эх хєвгvvдээ сургаж єгvvлрvvн: Та нар ганц ганцаар явбал нэг мод мэт хvнд хялбархан дийлдэнэ. Та нар эвтэй нэгдэлтэй бол багласан таван мод мэт бєх бат болж, хэнд ч дийлдэхгvй болно" гэж сургаал айлджээ.

8.Мандухай хатан

Chinggis Khan 1463-1467 оны хооронд тєр барьж байсан Тємєр хаанын охин Мандухай Мандуул хааны бага хатан байсан. 100 гаруй жил vргэлжилсэн феодлын дайн Монголын ард тvмэнд их хэмжээний хохирол, гай зовлонг авчирчээ. Дотоодын хямрал, тулалдааныг зогсоож, энхтайванг цогцлоохын тулд Мандухай хатан ихийг бvтээсэн юм.

 
Copyright 2004, 2005, 2006. All rights reserved Khan Bank.