|
2002 онд Монголын Хєдєє Аж Ахуйн Банк Монголын орчин vеийн уран зургийн цуглуулгатай анхны компани болсон бєгєєд vvнд урлагийн тvvх судлаач Ц. Уранчимэг кураторын хувиар тусласан билээ. Манай ажилтнууд болон зочид энэхvv цуглуулгад сэтгэл хангалуун байдаг юм. Урлагийн эдгээр гайхалтай бvтээлvvдийг илvv олон vзэгчтэй хуваалцахын тулд бид Монголын орчин vеийн хамгийн шилдэг зураачдын бvтээлийг багтаасан 2002, 2003 оны хуанлийг гаргасан бєгєєд энэ нь єргєн олны хvртээл болоод байна.
Єнгєрсєн онд бид Монголын урлагийг дэмжих vйл ажиллагаагаа vргэлжлvvлэн єєрийн цуглуулгаа єргєжvvлж, урлагийн хєдєлгєєнvvдэд тєрєл бvрээр дэмжлэг vзvvлсний дотор Монголын Урлагийг Дэмжих Зєвлєлийг vvсгэн байгуулагч гишvvдийн нэг болсон юм.
Энэ онд би та бvхэнд манай цуглуулгад байгаа Монголын орчин vеийн уран зургийн нэрт мастеруудын зэрэгцээ єсч яваа, залуу уран бvтээлчдийн 13 шинэ бvтээл бvхий 2004 оны ХААН Банкны хуанлийг танилцуулж буйдаа баяртай байна. Уг хуанли та бvхэнд урьдын адил таалагдана гэдэгт итгэхийн зэрэгцээ ХААН Банкны Тєв байранд ирж эдгээр болон бусад олон шилдэг бvтээлийн эх хувийг vзэж сонирхохыг урьж байна.
Ж. Питер Морроу
ХААН Банкны Гvйцэтгэх захирал
|