Танилцуулга
Хэрэглэгч єєрийн vvрэн телефон утсаа ашиглан дансны vлдэгдлээ шалгах, хуулга авах, ХААН Банкны данс хооронд тєгрєг болон ам.долларын гvйлгээ хийх, зээлийн тєлбєр тєлєх, ХААН Банкны гадаад валютын бэлэн бус арилжааны болон бусад бvтээгдэхvvн vйлчилгээний талаар мэдээлэл авах боломжийг олгож буй vйлчилгээ юм.
Мобайл банкны хэрэглэгч болохын тулд Та:
Мобайл банкны vйлчилгээ авахыг хvсвэл ХААН Банкны дурын онлайн салбар дээр очиж хэрэглэгчийн хvсэлтийн маягт бєглєхєд хангалттай.
Хэрэглэгчийн гарын авлагыг эндээс авна уу.
Мобайл банкны vйлчилгээний давуу тал
ХААН банк нь Мобиком корпорацитай хамтран Монголд анх удаа Мобайл банкны vйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгож байгаа билээ. Энэхvv vйлчилгээ нь 2007 оны 12 дугаар сарын 24-ны єдрєєс эхлэн зах зээлд нэвтрэх юм.
Хэрэглэгч та энэхvv vйлчилгээг ашигласнаар ХААН банкны салбар, нэгж дээр очиж гvйлгээ хийхгvйгээр єєрийн гар утсаараа картын болон энгийн харилцах данс, хугацаагvй хадгаламжын данснаасаа бэлэн бусын тєлбєр, тооцоо хийх мєн тvvнчлэн ХААН банкны бvтээгдэхvvн vйлчилгээний болон валютын ханшийн талаарх мэдээлэлийг авч єєрийн алтан цагийг хэмнэх юм.
ХААН банкны харилцагч нь тус банкны дурын онлайн салбар нэгж дээр очиж хэрэглэгчийн хvсэлтийн маягт бєглєн єєрийн дансаа Мобайл банкны vйлчилгээнд холбуулсны дараа гар утаснаасаа “ON” гэсэн мессежийг 586 дугаарт илгээж зааврын дагуу vйлдэл хийснээр Мобайл банкны vйлчилгээг ашиглах боломжтой болно.
Мобайл банкны vйлчилгээнд холбогдохын тулд хэрэглэгч данс бvртээ жилийн хураамж тєлж бvртгvvлнэ. Мобайл банкаар гvйлгээ хийх vед шимтгэл, хураамж авахгvй. Харин мобикомын єндєр нууцлалтай мессежийн vнэ болох 40 тєгрєг таны утасны нэгжээс хасагдах болно. Мєн та Мобайл банкинд холбуулсан данс бvртээ харгалзах кодтой байхаас гадна гvйлгээ хийхэд зориулсан тусдаа кодыг эзэмших болно. Ингэснээр танд дансныхаа мэдээлэлийг алдахгvй байх найдвартай нууцлалыг манай банкны зvгээс олгож байгаа юм.
|