CITY PASS карт

City Pass карт нь орчин үеийн шинэлэг дэвшилтэт технологид суурилсан банкны төлбөрийн болон нийтийн тээврийн хосолсон карт юм.

Давуу тал:

Картын нөхцөл: Шимтгэл, хураамж
1 Жилийн хураамж -
2 Картын үнэ* 6,000₮
3 Карт нөхөн авалт 6,000₮
4 Картын хугацаа  2 жил
5 Зорчилтын тоо Өдөрт 10 удаа
6 Дансны заавал байх доод үлдэгдэл   5,000₮
7 Дэд картын тоо Дэд карт олгогдохгүй
8 Өдөрт хийгдэх бэлэн зарлагын гүйлгээний дээд хэмжээ 3,000,000₮
9 Өдөрт хийгдэх бэлэн бус гүйлгээний дээд хэмжээ 5,000,000₮
10 АТМ -н бэлэн мөнгө авах хураамж  /100,000 ₮ хүртэл/   150₮
11 АТМ -н бэлэн мөнгө авах хураамж  /101,000 ₮-өөс дээш/    200₮
12 АТМ-с баримт авах хураамж / төгрөгөөр 50₮

 

Карт хэрхэн авах вэ?

  • Өөрт ойр Улаанбаатар хотын ХААН Банкны салбарт хандан картаа захиалан авах;
  • Таны дансанд 5,000₮-ний доод үлдэгдэл тогтмол байрших шаардлагатай тул дансны доод үлдэгдэл дээр нэмж мөнгө хийснээр нийтийн тээврээр зорчих боломжтой болно;

*City pass карт шинээр эсвэл нөхөн авснаас хойш 30 минутын дараа идэвхжих болно.

Карт авахад бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх;
  • Өргөдлийн маягт;

Та City pass карт авах хүсэлтийн маягтыг ЭНД дарж татаж авна уу

Та City pass карт ашиглах зааварыг ЭНД дарж авна уу

Харилцагч таны анхааралд:

  • Та төлбөрийн картаа хаясан, гээсэн болон бусад тохиолдлоор картаа түр хаалгасан бол нийтийн тээврээр зорчих боломжгүй болохыг анхаарна уу. Хэрэв төлбөрийн картаа буцаад нээлгэсэн бол дансны үлдэгдэл хангалттай тохиолдолд нийтийн тээврийн эрх мөн адил нээгдэнэ;
  • Дансны үлдэгдэл хүрэлцэхгүй улмаас таны данс хаагдсан бол дансандаа мөнгө хийхсэнээс хойш 2 цагийн дотор таны карт идэвхжих болно/;
  • Карт авсан дансаа хаалгах хүсэлт гаргасан тохиолдолд банкны ажилтан нийтийн тээврийн төлбөр тооцоо үлдсэн эсэхийг нягтлах шаардлагатай тул хүсэлт гаргаснаас хойш 24 цагийн дараа данс хаагдах болно;

Холбоо барих:

  • Картын төлбөр тооцоо болон бусад төлбөрийн картын дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны  харилцагчийн мэдээллийн төв 1800-1917 утсанд хандан аваарай;
  • Нийтийн тээвэртэй холбоотой гомдол болон бусад асуудлаар Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн хэрэглэгчийн төвийн 70151289 дугаарын утсанд холбогдон аваарай.