QPay Үйлчилгээ - Шинэ үйлчилгээ

Монгол улсын тэргүүлэгч банк ХААН Банк нь ‘QPay үйлчилгээ’–г зах зээлд анхлан нэвтрүүллээ. Ингэснээр харилцагч та өөрийн дансанд QR код бүхий нэхэмжлэх үүсгэж бусдаас төлбөр хураалт хийх, QR кодоор хэрэглээний төлбөр болон бусад төлбөрөө төлөх боломжтой болсныг дуулгаж байна.  

Яагаад QR кодоор төлөх вэ? 

   Дансны дугаар бичих шаардлагагүй

   Ердөө 3 алхамаар төлнө

   НӨАТ-ын системд автоматаар бүртгэгдэнэ

 

‘QPay үйлчилгээ’- нд нэгдсэн байгууллагууд

           

         

Хэрхэн ‘QPay үйлчилгээ’-ний хэрэглэгч болох вэ? 

  • Та ХААН Банкны Интернет банкны хэрэглэгч бол ‘Khan Bank’ ухаалаг аппликейшнаа ‘Update’ хийснээр ‘Qpay үйлчилгээ’-г шууд ашиглах боломжтой.
  • Хэрэв та интернэт банкны хэрэглэгч биш бол ХААН Банкны өөрт ойр салбарт нэг л удаа ирж хүсэлтийн маягт бөглөн интернэт банкны хэрэглэгч болоорой.

‘QPay үйлчилгээ’-г ашиглах заавартай ЭНД дарж танилцана уу.