Харилцах данс

Та ХААН Банкинд харилцах данс нээлгэснээр өөрийн төлбөр тооцоогоо банкны онлайн сүлжээгээр дамжуулан хурдан шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой. Харилцах дансаа төгрөг болон бүх төрлийн валютаар нээлгэж болох бөгөөд, харилцах данс нээлгэхэд ямар нэгэн шимтгэл, хураамж төлөхгүй давуу талтай.

Харилцах дансны төрлүүд:

  • Энгийн харилцах
  • Цалингийн харилцах
  • Тэтгэврийн харилцах
  • Хүүхдийн мөнгөний харилцах
  • Эскроу харилцах - Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
  • Оюутны харилцах

Бүрдүүлэх материал: 

Монгол улсын иргэн:

- Иргэний үнэмлэх эсхүл Гадаад паспорт

- Бүрэн бөглөсөн ХААН Банкны "Данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох хүсэлтийн маягт" 

Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн:

- Гадаад паспорт

- Бүрэн бөглөсөн ХААН Банкны "Данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох хүсэлтийн маягт"

- Оршин суух зөвшөөрөл

Оршин суух зөвшөөрөлгүй гадаадын иргэдийн хувьд хүсэлт тус бүрээр судлан үзэж данс нээх эсэхийг шийдвэрлэх бөгөөд нэмэлт материал (банкны тодорхойлолт, ажил олгогчийн тодорхойлолт гэх мэт) бүрдүүлж өгөх шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны харилцагчийн мэдээллийн төв 1917 дугаараас авна уу.

Энгийн харилцах данс

Та ХААН Банкинд харилцах данс нээлгэснээр өөрийн төлбөр тооцоогоо банкны онлайн сүлжээгээр дамжуулан хурдан шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой болно. Та USD, EUR, CNY, RUB, GBP, JPY, KRW, CHF, AUD, HKD, CAD, NZD, SGD гэсэн валютуудаар харилцах данс нээлгэх боломжтой.

Дэлгэрэнгүй


Цалингийн харилцах данс

ХААН Банкны гэрээт байгууллагуудын ажилтнуудын цалинг тавьж олгох харилцах данс. Тухайн цалингийн харилцах данс нь энгийн харилцах дансны хэлбэрээр ашиглагдах боломжтой.

Дэлгэрэнгүй


Тэтгэврийн харилцах данс

УНДЕГ-аас олгож буй тэтгэврийг ХААН Банкны дансаар дамжуулан олгох үйлчилгээ юм.

Дэлгэрэнгүй


Хүүхдийн мөнгөний харилцах данс

Хүний хөгжил сангаас Монгол улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож буй хүүхдийн мөнгєн тэтгэмжийг олгоход зориулсан данс.

Дэлгэрэнгүй