Энгийн хугацаагүй хадгаламж

Тодорхой хугацаа заахгүйгээр мөнгөө хадгалж, дансны үлдэгдэлдээ хүү бодуулж хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийх боломжтой хадгаламжийн төрөл. Хугацаагүй хадгаламжийг төгрөг болон нэр бүхий валютаар, хамтран эзэмшигчтэйгээр нээж болно.

Энгийн хугацаагүй хадгаламжийн давуу талууд:

  • Бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ хийнэ.
  • Гадаад, дотоодын шилжүүлэг хийнэ.
  • Төрөл бүрийн валют худалдах буюу худалдан авна.
  • Тогтмол хугацаанд дансны хуулга авч өөрийн дансаа хянан зохицуулна.
  • Бүх төрлийн цахим банкны үйлчилгээ авна. Цахим банкны талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.
  • Мөнгөн хуримтлалтай болоход туслах хуримтлалын үйлчилгээ авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Хугацаагүй хадгаламжийн данс дээрээ карт авч болох бөгөөд түүгээрээ АТМ, болон картаар үйлчлүүлэгч байгууллагаар үйлчлүүлэх боломжтой.

Хугацаагүй хадгаламжийн дансны нөхцөл:

АНГИЛАЛ Дансны доод үлдэгдэл /тухайн валютаар/ Данс нээх дээд хэмжээ Жилийн хүү Гэрээ цуцалвал олгох хүү
MNT Хугацаагүй хадгаламж 5,000 - 50 сая хүртэл 6%,
50,000,001-с дээш 7.2%
-
CNY Хугацаагүй хадгаламж 50 - 1.3% -
USD Хугацаагүй хадгаламж 5 - 2.0% -
USD БНСУ-д байгаа иргэдэд зориулсан тэтгэврийн хадгаламж 0 - 1.8% -

 Хугацаагүй хадгаламжийн дансны шимтгэл, хураамж:

Ангилал Данс хөтөлсний хураамж Бэлэн мөнгөний орлого Бэлэн зарлагын гүйлгээ Бэлэн бус зарлагын гүйлгээ Данс хаах
Бэлнээр байршсан Бэлэн бусаар байршсан Банк дотор Банк хооронд Бэлэн бусаар Бэлнээр
MNT Хугацаагүй хадгаламж 2,000 төг
/жилийн/
- УБ хот, аймгийн төвүүд: 300 төг; сум суурин газарт: 1,000,000 төг хүртэл 200 төг; 1,000,001-10,000,000 бол 200төг+0.01%; 10,000,001-с дээш 200 төг+0.2% 200 төг 500 төг 200 төг 3,000 төг
CNY Хугацаагүй хадгаламж 2,000 төг
/жилийн/
- УБ хот, аймгийн төвүүд - 300 төг; сум - 200 төг УБ хот, аймгийн төвүүд - 300 төг; сум - 200 төг + УБ, Эрдэнэт, Дархан хот, Замын-Үүд сум- 0.12%; бусад - 0.25% 200 төг 500 төг 200 төг 3,000 төг
USD Хугацаагүй хадгаламж - УБ хот, аймгийн төвүүд - 300 төг; сум - 200 төг УБ хот, аймгийн төвүүд - 300 төг; сум - 200 төг + УБ, Эрдэнэт, Дархан хот-0.20%; бусад - 0.35%
USD БНСУ-д байгаа иргэдэд зориулсан тэтгэврийн хадгаламж - УБ хот, аймгийн төвүүд - 300 төг; сум - 200 төг