Хугацаатай хадгаламж нээлгэхэд бүрдүүлэх материал

Монгол улсын иргэн:

  1. Иргэний цахим үнэмлэх эсвэл гадаад паспорт
  2. ХААН Банкны "Данс нээх өргөдлийн маягт"-ыг бөглөсөн байна.

Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн:

  1. Гадаад паспорт
  2. ХААН Банкны "Данс нээх өргөдлийн маягт"-ыг бөглөсөн байна.
  3. Оршин суух зөвшөөрөл

Оршин суух зөвшөөрөлгүй гадаадын иргэдийн хувьд хүсэлт тус бүрээр судлан үзэж данс эсэхийг шийдвэрлэх бөгөөд нэмэлт материал (банкны тодорхойлолт, ажил олгогчийн тодорхойлолт гэх мэт) бүрдүүлж өгөх шаардлагатай.

"Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламж" бүтээгдэхүүний хувьд
Данс эзэмшигч /насанд хүрээгүй хүүхэд буюу \түүний нэр дээр хадгаламжийн данс үүснэ/-ийн төрсөний гэрчилгээ, мөн хамтран эзэмшигч /данс эзэмшигчид хамаарал бүхий хуулийн этгээдүүд /-ийн иргэний үнэмлэх,

"Тэтгэвэрийн харилцах"

ХААН Банкны "тэтгэврийн харилцах" дансыг УНДЕГ-аас ирсэн жагсаалтын дагуу нээж өгөх учир та өөрийн биеэр банкинд ирж данс нээлгэх шаардлагагүй юм.