Эргэлтийн хөрөнгийн зээл

Зээлийн зориулалт:

Бизнесийн үйл ажиллагааны ашиг орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор хийгдэх эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зориулагдана.

Зээлийн нөхцөл:

  Төгрөг Ам.доллар Юань
Зээлийн хэмжээ: Зээлийн дээд хэмжээг бизнесийн цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадвараас хамааруулан тогтооно.
Зээлийн хүү* /сараар/: 2.3%-1.7%

1.7%-1.1%

Улаанбаатар хотод: 1.2% Орон нутагт: 2.1%
Зээлийн хугацаа: 36 хүртэл сар 36 хүртэл сар 18 хүртэл сар
Өргөдлийн хураамж:  5000 төгрөг 5 ам.доллар 40 юань
Зээл олгох үйлчилгээний шимтгэл: Олгосон зээлийн дүнгийн 1% буюу 1.5 сая төгрөг 0.5% буюу 1500 ам.доллар 0.5% буюу 7500 юань

 Тавигдах шаардлага:

  • Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол улсын иргэн, Монгол улсад бүртгэлтай аж ахуйн нэгж байх;
  • Сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх;
  • Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх;
  • Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх;
  • Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй байх;
  • Бусад.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/;
  • Сүүлийн 6 сарын хугацааны 1 хувь цээж зураг;
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  • Орлого, зарлагыг баталгаажуулах баримт материал;
  • Барьцаанд тавих хөрөнгийн баримт бичгүүд;
  • Зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд;
  • Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт;
  • Бусад.

Аж ахуй нэгж, байгууллагын хувьд нэмэлт бүрдүүлэх материал:

  • ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм;
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  • Аудит, Татварын албаар баталгаажуулсан санхүүгийн тайлан. 

* Зээлийн бодит өртөг /сараар/ : 2.39% -1.89% (USD 1.72% -1.02%)