Цалингийн зээл

Зээлийн зориулалт:

Энэхүү зээл нь ХААН Банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээтэй байгууллагын ажилтнуудад зориулан олгогдох юм.

 

Зээлийн нөхцөл  Төгрөг
Зээлийн хэмжээ: 12 хүртэл сарын цалингийн хэмжээнээс хэтрэхгүй буюу 30 сая хүртэл төгрөг 
Зээлийн сарын хүү*:  1.9%-1.7% /жилийн 22.8%-20.4%/ 
Зээлийн хугацаа:  36 хүртэл сар

 

Хураамж шимтгэл:

Зээл олгох үйлчилгээний шимтгэл: Олгосон зээлийн 1% буюу дээд хэмжээ 1.5 сая төгрөг

Тавигдах шаардлага:

  • Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Тухайн байгууллагад ажиллаж байх, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх;
  • Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх;
  • Банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх;
  • Банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээтэй байгууллагын ажилтан байх;
  • Цалин болон түүнтэй адилтгах нөхөн олговороо банкаар дамжуулан авдаг байх;
  • Бусад.

Хамтран үүрэг гүйцэтгэгчид тавигдах шаардлага

  • Хамтран үүрэг гүйцэтгэгч нь тогтвортой мөнгөн орлоготой байх. 

Бүрдүүлэх материал:

  • Сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг;
  • Цахим үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/;
  • Цалингийн тодорхойлолт, бусад баримт /НД дэвтэр, шаардлагатай тохиолдолд цалингийн цэс эсвэл дансны хуулга;
  • Барьцаа хөрөнгийн бичиг баримтууд;
  • Бусад банк болон ББСБ-аас авсан төлөгдөөгүй зээлийн өрийн үлдэгдэлтэй зээлийн гэрээ, дансны хуулга/төлбөр төлсөн баримт. 

* Зээлийн бодит өртөг /сараар/ : 1.99% -1.79%