Орон сууц худалдан авах зээл

Зээлийн зориулалт:

Тогтмол орлоготой аливаа иргэнд амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авахад зориулан олгогдоно.

Зээлийн нөхцөлүүд:

  Орон сууц худалдан авах зээл Залуу гэр бүлд зориулсан Орон сууц худалдан авах зээл
Зээлийн хэмжээ: УБ хотод 150 сая хүртэл төгрөг, Дархан уул, Орхон аймгийн төвүүдэд 100 сая хүртэл төгрөг, Орон нутагт 50 сая хүртэл төгрөг буюу Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 80% хүртэл. УБ хотод 100 сая хүртэл төгрөг, Дархан уул, Орхон аймгийн төвүүдэд 80 сая хүртэл төгрөг, Орон нутагт 50 сая хүртэл төгрөг буюу Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 80% хүртэл. 
Зээлийн хугацаа: 180 хүртэл сар 240 хүртэл сар
Урьдчилгаа төлбөр: 20-40% 40%-иас дээш

*20%

* Үл хөдлөх хөрөнгө нэмж барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг 0% хүртэл бууруулж болно.
Зээлийн хүү* /сараар/: 1.8% 1.7% 1.8%
Зээлийн өргөдлийн хураамж: 15,000 төгрөг
Зээл олгох үйлчилгээний шимтгэл:  Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ 1.5 сая төгрөг

 

Тавигдах шаардлага:

  • Зээл хүсэгч нь 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх;
  • Санхүүжилт авах орон сууцаа сонгосон байх бөгөөд амьдран суух зориулалтаар ашиглах;
  • Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх;
  • Сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн, эсхүл энэ хугацаанд бизнес эрхэлсэн байх;
  • Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбоотой зардлыг хариуцах;
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй байх;
  • Худалдан авах орон сууц нь 1980 он буюу түүнээс хойш ашиглалтад орсон байх.

Залуу гэр бүлд зориулсан орон сууц худалдан авах зээлийн хувьд нэмэлт шаардлага:

  • Гэрлэсэн хосууд байх бөгөөд гэрлэгчид хоёул 40 хүртэл насны байх.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Сүүлийн 6 сарын хугацааны 1% цээж зураг;
  • Гэрлэсэн бол гэрлэлтийн баталгаа;
  • Орлого, зарлага тодорхойлох баримтууд;
  • Худалдах худалдан авах гэрээ/захиалгын гэрээний эх хувь;
  • Барьцаа хөрөнгийн (худалдан авах орон сууц) бичиг баримтын хуулбар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;
  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсвэл төлөх чадвартайг нотлох баримт.

Нэмэлт боломжууд:

  • Орон сууц худалдан авах бол 5 сая төгрөг хүртэлх дүнтэй Хэрэглээний лизинг хамт авах боломжтой;
  • Орон сууцаа автомашины зогсоолын хамт авах боломжтой;
  • Шинэ болон хуучин орон сууцнаас сонгох боломжтой. 

* Зээлийн бодит өртөг /сараар/ : 1.82% -1.72%