Гадаад гуйвуулга

 

Гадаадаас гуйвуулга хүлээн авах:

Шилжүүлэгчид дараах мэдээллийг дамжуулж ХААН Банкин дахь харилцах дансандаа төлбөр хүлээн авах боломжтой:

1. Төлбөр хүлээн авагчийн овог нэр, дансны дугаарыг латин үсгээр

2. Хүлээн авагчийн банкны нэр: Khan Bank LLC, Swift Code: AGMOMNUB

3. Төлбөр шилжиж ирэх валютаа доорх сонголтуудаас сонгон ХААН Банкны харилцагч банкны мэдээллийг төлбөр шилжүүлэгчдээ дамжуулна уу:

USD АНУ-ын доллар AUD  Австрали доллар
EUR Евро SGD Сингапур доллар
CNY БНХАУ-н Юань CAD Канад Доллар
GBP Английн Фунт CHF Швейцар франк
JPY Японы Иен NZD Шинэ Зеланд доллар
RUB ОХУ-ын Рубль    

 4. Гүйлгээний утганд төлбөрийн утгыг тодорхой зааж оруулна уу

Гадаад руу гуйвуулга шилжүүлэх:

Та ХААН Банкаар дамжуулан дараах төрлийн валютаар гадаад төлбөр тооцоо хийх боломжтой:

USD, EUR, CNY, JPY, CHF, GBP, CAD, AUD, KRW, RUB, SGD, NZD HKD

Та гадаад гуйвуулгын даалгаварыг дараах байдлаар ХААН Банкинд харилцах данснаас хийнэ үү:

- ХААН Банкны ДАРААХ салбаруудад хандаж

-ХААН Банкны интернэт гуйвуулгын үйлчилгээг ашиглаж

ХААН Банкаар гадаад гуйвуулга хийхэд дараах мэдээллийг төлбөр хүлээн авагчаас авна уу:

1. Төлбөр хүлээн авагчийн бүтэн нэр, хаяг, бичиг баримтын дугаар

2. Төлбөр хүлээн авагчийн банкны нэр, свифт код

-Хүлээн авагчийн банкны клиринг код

3. Дамжуулагч банкны нэр, свифт код, клирингийн код (хэрэв байвал)

4. Гүйлгээний утга хэсэгт Төлбөрийн зориулалтыг тодорхой бичнэ үү (жишээ нь: сургалтын төлбөр, бэлэг, тусламж, гэх мэт)

5. Дамжуулагч Банкны шимтгэлийг хэрхэн төлөх

-Шимтгэлийг хүлээн авагч төлөх бол “BEN” гэж бөглөх

-Зөвхөн ХААН банкны харилцагч банкны шимтгэлийг шилжүүлэгч төлөх бол “OUR1” гэж бөглөх

-Дамжуулагч бүрийн шимтгэлийг шилжүүлэгч төлөх бол “Баталгаат OUR” гэж бөглөх

Нийт улс оронд гадаад гуйвуулга хийхэд “Мөнгө Угаах Үйл Ажиллагааны Эсрэг Хууль Тогтоомж”-ийн дагуу Гуйвуулагчийн нэр, хаяг, бичиг баримтын дугаар бүрэн бичигдсэн байх шаардлагатай бөгөөд дутуу, буруу мэдээлэл өгснөөс шилжүүлэг саатах, буцаагдах үндэслэл болно.

Анхаарах Зүйлс:

БНХАУ- руу гуйвуулга хийхэд анхаарах зүйлсийг эндээс авна уу.

ОХУ - руу гуйвуулга хийхэд анхаарах зүйлсийг эндээс авна уу.

Та Шилжүүлэг хийгдсэн гадаад гуйвуулгын талаар лавлагаа авах бол харилцааны менежертээ хандана уу.

SWIFT сүлжээгээр шилжүүлэг хийх шимтгэл хураамж:

Валют Дүн Хураамж /төгрөгөөр/ OUR1 Баталгаат OUR2
USD 5,000.00 хүртэл 20,000

+20 USD

+28 USD

5,000.01 - 100,000.00 30,000
100,000.01 - ээс дээш 40,000
      ABoC банкны карт Бусад банк руу  
CNY 50,000.00 хүртэл 7,500 +50 CNY +1% (хамгийн багадаа 50CNY - хамгийн ихдээ 260CNY) Байхгүй
50,000.01-100,000.00 10,000
100,000.01-ээс дээш 20,000
EUR 5,000.00 хүртэл 15,000 Герман руу 10EUR, бусад улс руу 20EUR
5,000.01 дээш 25,000
CHF* Дүн харгалзахгүй 15,000 +20 CHF  
GBP* 15,000 +15 GBP  
CAD* 15,000 +20 CAD  
AUD* 15,000 +15 AUD  
KRW* 5,000,000.00 хүртэл 15,000 +20,000 KRW  
5,000,000.01-с дээш 25,000  
RUB* Дүн харгалзахгүй 15,000 +0 RUB  
SGD* Дүн харгалзахгүй 15,000 +20 SGD  
NZD* Дүн харгалзахгүй 15,000 +27 NZD  
HKD* Дүн харгалзахгүй 25,000 +170 HKD  
      Харилцагч банк руу Бусад банк руу  
JPY* Дүн харгалзахгүй 15,000 +0.05% (хамгийн багадаа 2500JPY) +0.1% (хамгийн багадаа 5500JPY) Байхгүй
Бусад валют Дүн харгалзахгүй 35,000 Байхгүй   Байхгүй

* Доорх валютуудаар бэлнээр тушааж, гуйвуулахад нэмж дараах шимтгэлийг авна.

Валютын төрөл Шимтгэл
KRW 1.00%
RUB 1.50%
CHF 0.30%
JPY 0.30%
GBP 0.30%
HKD 0.30%
CAD 0.30%
AUD 0.30%
NZD 0.30%
SGD 0.30%

 

Нэмэлт, өөрчлөлт оруулах, буцаан дуудах3

Юань(CNY)-ийн гүйлгээ 50 CNY
Евро(EUR)-ийн гүйлгээ 25 EUR
Иен(JPY)-ийн гүйлгээ 7,500 JPY
Рубль(RUB)-ийн гүйлгээ 300 RUB
Бусад валют 35 USD

Лавлагаа хийх

Юань(CNY)-ы гүйлгээ 25 CNY
Бусад валют 10 USD + Харилцагч банкны хураамж

*Зөвхөн иргэдийн дансны хувьд гадаадаас хүлээн авах гүйлгээнд төлбөрийн зориулалт дутуу, нэр данс зөрүүтэй шалтгаанаар лавлагаа явуулж, түүний дагуу залруулга хийгдсэн тохиолдолд лавлагааны шимтгэлийг чөлөөлнө. 

Гадаад улс орнуудаас мөнгө хүлээн авах4

ХААН Банкны харилцагчийн данс руу хийх Хураамжгүй
   

Гадаадын банкнаас ирсэн шилжүүлэг буцаах

Юань(CNY)-ы гүйлгээ 10,000
Бусад валют 20,000

Гадаадын улс орнууд руу Western Union сүлжээгээр мөнгө гуйвуулах

Даалгавар
Шимтгэл/Хураамж (төгрөгөөр)
Шилжүүлэг хийх WU-ны хураамжийн дагуу (www.westernunion.com)
Залруулга хийх 5,000
Мөнгө хүлээж авах Хураамжгvй

 SWIFT сүлжээгээр шилжүүлэг хийхэд анхаарах зүйлс:

  1. OUR: Эхний дамжуулагч банкны шимтгэлийг шилжүүлэгч тал хариуцах нөхцөл. Гуйвуулгын дүнгээс бусад дамжуулагч банкны шимтгэлүүд суутгагдах боломжтой тул гуйвуулгын дүн төлбөр хүлээн авагчийн банкинд бүтэн дүнгээр очих эсэхэд банк баталгаа өгөхгүй. 
  2. Баталгаат OUR: Бүх дамжуулагч банкны шимтгэлийг шилжүүлэгч тал хариуцах нөхцөл. Гуйвуулгын дүнгээс дундын банкуудын хураамж суутгалгүй дамжин, гуйвуулгын дүн бүтнээр төлбөр хүлээн авагчийн банкинд очно.
  3. Нэмэлт, өөрчлөлт оруулах, буцаан дуудахад заасан хураамжаас гадна дамжуулагч банкуудын хураамжийг харилцагч хариуцна.
  4. Гадаадаас ирж буй шилжүүлэг төлбөрийн 'OUR' нөхцөл заагдаагүй тохиолдолд дамжуулагч банкуудын хураамж хасагдаж ирнэ.