Эргэлтийн хөрөнгийн зээл

Зээлийн зориулалт:

Жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн бизнесийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор бараа материал худалдан авах болон бизнесийн үйл ажиллагааны ашиг орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулах зориулалтаар олгогдоно.

Зээлийн нөхцөлүүд:

  Төгрөг Доллар Юань
Зээлийн хэмжээ: Зээлийн дээд хэмжээг бизнесийн цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадвараас хамаарч уян хатан тогтооно
Зээлийн сарын хүү*: 2.3%-1.7%

1.7%-1.1%

1. Улаанбаатар хотод 1.2% 
2. Орон нутагт  2.1%
Зээлийн хугацаа: 36 хүртэл сар 36 хүртэл сар 18 хүртэл сар
Зээлийн өргөдлийн хураамж: 5,000 төгрөг 5 ам доллар 40 юань
Зээл олгох үйлчилгээний шимтгэл: Олгосон зээлийн дүнгийн 1% буюу 1.5 сая төгрөг 0.5% буюу 1,500 ам.доллар 0.5% буюу 7,500 юань

Юаны валютын нэгжээр зээл олгож буй салбар нэгж:

Улаанбаатар хотод -  ХААН Банкны МУИС тооцооны төв, Ард тооцооны төв, 100 айл тооцооны төв, Нарантуул тооцооны төв, Төв тооцооны төв,

Орон нутагт - ХААН Банкны Дорнод, Замын-Үүд, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Ховд салбар.

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол улсын иргэн, Монгол улсад бүртгэлтай аж ахуйн нэгж байх;
  • Сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх;
  • Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх;
  • Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх;
  • Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй байх;
  • Бусад.

Бүрдүүлэх материал:

  • ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, Байгууллагын дүрэм, танилцуулга 
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
  • Зээл авах тухай ТУЗ-ын зөвшөөрөл, хувь нийлүүлэгчдийн хурлын протокол
  • Эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэхийн эх хувь, эх хувиар авчрах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг,
  • Барьцаанд тавих хөрөнгийн баримт бичгүүд
  • Аудит, татварын албаар баталгаажуулсан тайлан болон бусад орлого, зарлагыг нотлох баримтууд
  • Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт, түүнтэй холбоотойгоор хийгдсэн гэрээ хэлцэл,   
  • Сүүлийн 3 жилийн хугацааны зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд
  • Бусад

* Зээлийн бодит өртөг /сараар/ : 2.39% -1.89% (USD 1.72% -1.02%)