Гадаад гуйвуулга

ХААН Банк нь 2003 оноос эхлэн дэлхий нийтийн банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны SWIFT нийгэмлэгийн гишүүнээр элсэн банк хоорондын баталгаажсан мэдээлэл дамжуулах стандарт программ хангамжийн сүлжээнд холбогдон гадаад гуйвуулгын үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

SWIFT үйлчилгээний давуу талууд:

Найдвартай – гуйвуулгын талаарх мэдээлэлд гуйвуулагч банк, хүлээн авагч банкнаас бусад гуравдагч тал нэвтрэх боломжгүй

Түргэн шуурхай – гуйвуулга илгээгч банкны мэдээлэл нь 5 секундын дотор аль ч улс орны дамжуулагч банкинд хүрнэ

Аюулгүй – SWIFT компанийн үйлчилгээний төвүүд дэлхийн хэд хэдэн улс орнуудад төвлөрч сүлжээний тогтвортой ажиллагааг хангадаг.

Хаан Банк нь гадаадын нэр хүнд бүхий 25 банктай байнгын харилцаатай 13 төрлийн валютын данстай гадаад төлбөр тооцоо явуулж байна.

Та ХААН Банкаар дамжуулан дараах төрлийн валютаар гадаад төлбөр тооцоо хийх боломжтой :

USD, EUR, CNY, JPY, CHF, GBP, CAD, AUD, KRW, RUB, SGD, NZD , HKD

ГАДААД РУУ ГУЙВУУЛГА ШИЛЖҮҮЛЭХЭД:

Та гадаад гуйвуулгын даалгаварыг дараах байдлаар ХААН Банкинд харилцах данснаас хийнэ үү:

-Өөрт ойр аль ч ХААН Банкны салбаруудад хандаж

-ХААН Банкны интернэт гуйвуулгын үйлчилгээг ашиглаж

ХААН Банкаар гадаад гуйвуулга хийхэд дараах мэдээллийг төлбөр хүлээн авагчаас авна уу:

  1. Төлбөр хүлээн авагчийн бүтэн нэр, хаяг, бичиг баримтын дугаар
  2. Төлбөр хүлээн авагчийн банкны нэр, свифт код (хүлээн авагчийн банкны клиринг код)
  3. Дамжуулагч банкны нэр, свифт код, клирингийн код (хэрэв байвал)
  4. Гүйлгээний утга хэсэгт Төлбөрийн зориулалтыг тодорхой бичнэ үү (жишээ нь: хуулийн зөвлөгөө авсны төлбөр, модны цахилгаан хөрөөний урьдчилгаа төлбөр гэх мэт)
  5. Дамжуулагч Банкны шимтгэлийг хэрхэн төлөх

              - Шимтгэлийг хүлээн авагч төлөх бол “BEN” гэж бөглөх

              - Зөвхөн ХААН Банкны харилцагч банкны шимтгэлийг шилжүүлэгч төлөх бол “OUR1” гэж бөглөх

              - Дамжуулагч бүрийн шимтгэлийг шилжүүлэгч төлөх бол “Баталгаат OUR” гэж бөглөх

Нийт улс оронд гадаад гуйвуулга хийхэд “Мөнгө Угаах Үйл Ажиллагааны Эсрэг Хууль Тогтоомж”-ийн дагуу Гуйвуулагчийн нэр, хаяг, бичиг баримтын дугаар бүрэн бичигдсэн байх шаардлагатай бөгөөд дутуу, буруу мэдээлэл өгснөөс шилжүүлэг саатах, буцаагдах үндэслэл болно.

 Анхаарах зүйлс:

БНХАУ руу гуйвуулга хийхэд анхаарах зүйлсийг эндээс авна уу.

ОХУ руу гуйвуулга хийхэд анхаарах зүйлсийг эндээс авна уу.

Та Шилжүүлэг хийгдсэн гадаад гуйвуулгын талаар лавлагаа авах бол харилцааны менежертээ хандана уу.

ГАДААДААС ГУЙВУУЛГА ХҮЛЭЭН АВАХАД:

Шилжүүлэгчид дараах мэдээллийг дамжуулж ХААН Банкин дахь харилцах дансандаа төлбөр хүлээн авах боломжтой:

1. Төлбөр хүлээн авагчийн овог нэр, дансны дугаарыг латин үсгээр

2. Хүлээн авагчийн банкны нэр: Khan Bank LLC, Swift Code: AGMOMNUB

3. Төлбөр шилжиж ирэх валютаа сонгон ХААН Банкны харилцагч банкны мэдээллийг төлбөр шилжүүлэгчдээ дамжуулна уу:

USD АНУ-ын доллар AUD  Австрали доллар
EUR Евро SGD Сингапур доллар
CNY БНХАУ-н Юань CAD Канад Доллар
GBP Английн Фунт CHF Швейцар франк
JPY Японы Иен NZD Шинэ Зеланд доллар
RUB ОХУ-ын Рубль    

 4. Гүйлгээний утганд төлбөрийн утгыг тодорхой зааж оруулна уу

 ГАДААД ГУЙВУУЛГЫН ШИМТГЭЛ ХУРААМЖ (SWIFT сүлжээ):

Валют

Д ү н

Хураамж /төгрөгөөр/

OUR1

Баталгаат OUR2

USD

5,000.00 хүртэл

15,000

+20 USD

+28 USD

5,000.01 - 100,000.00

25,000

100,000.01 - ээс дээш

35,000

     

ABoC банкны карт

Бусад банк руу

 

CNY

50,000.00 хүртэл

7,500

+50 CNY

+1% (min 50CNY - max 260CNY)

Байхгүй

50,000.01-100,000.00

10,000

100,000.01-ээс дээш

20,000

EUR

5,000.00 хүртэл

15,000

Герман руу 10EUR, бусад улс руу 20EUR

5,000.01 дээш

25,000

CHF*

Дүн харгалзахгүй

15,000

+20 CHF

 

GBP*

15,000

+15 GBP

 

CAD*

15,000

+20 CAD

 

AUD*

15,000

+15 AUD

 

KRW*

5,000,000.00 хүртэл

15,000

+20,000 KRW

 

5,000,000.01-с дээш

25,000

 

RUB*

Дүн харгалзахгүй

15,000

+0 RUB

 

SGD*

Дүн харгалзахгүй

15,000

+20 SGD

 

NZD*

Дүн харгалзахгүй

15,000

+27 NZD

 

HKD*

Дүн харгалзахгүй

25,000

+170 HKD

 
     

Харилцагч банк руу

Бусад банк руу

 

JPY*

Дүн харгалзахгүй

15,000

+0.05% (min 2500JPY)

+0.1% (min 5500JPY)

Байхгүй

Бусад валют

Дүн харгалзахгүй

35,000

Байхгүй

 

Байхгүй

* Дараах валютуудаар бэлнээр тушааж, гуйвуулахад нэмж дараах шимтгэлийг авна.

Валютын т ө р ө л

Шимтгэл

Японы иен

JPY

0.30%

Английн фунт стерлинг

GBP

0.30%

Щвейцарь франк

CHF

0.30%

Оросын рубль

RUB

1.50%

Солонгосын вон

KRW

1.00%

Гонгконг доллар HKD

0.30%

Шинэ Зеланд доллар NZD

0.30%

Канад доллар CAD

0.30%

Австрали доллар AUD

0.30%

Сингапур доллар SGD

0.30%

Нэмэлт, өөрчлөлт оруулах, буцаан дуудах3

Юань(CNY)-ийн гүйлгээ

50 CNY

Евро(EUR)-ийн гүйлгээ

25 EUR

Иен(JPY)-ийн гүйлгээ

7,500 JPY

Рубль(RUB)-ийн гүйлгээ

300 RUB

Бусад валют

35 USD

Лавлагаа хийх

Юань(CNY)-ы гүйлгээ

25 CNY

Бусад валют

10 USD + Харилцагч банкны хураамж

Гадаад улс орнуудаас мөнгө хүлээн авах4

ХААН Банкны харилцагчийн данс руу хийх

Хураамжгүй

Бусад банк дахь харилцагчийн данс руу шилжүүлэх

10,000

Гадаадын банкнаас ирсэн шилжүүлэг буцаах

 

Юань(CNY)-ы гүйлгээ

10,000

Бусад валют

20,000

МТ 950 үйлчилгээ

Д/д

Үйлчилгээний төрөл

Шимтгэл хураамжийн хэмжээ

Сараар төлсөн тохиолдолд

Өдрөөр төлсөн тохиолдолд

 

Дансны хуулгыг SWIFT-ээр дамжуулах "МТ 950" үйлчилгээ

30,000 төгрөг

1,500 төгрөг

 Тайлбар:

  1. OUR1: ХААН Банкны харилцагч банк гуйвуулгын дүнгээс суутгалгүй дамжуулах нөхцөл. Энэ нөхцөлөөр эцсийн харилцагчид бүтэн дүнгээрээ очих эсэхэд банк баталгаа өгөхгүй.
  2. Баталгаат OUR2: Эцсийн хүлээн авагчид шилжүүлсэн төлбөр бүтэн дүнгээрээ очих нөхцөл.
  3. Буцаан дуудсаны дагуу ирэх шилжүүлгээс заасан хураамжаас гадна дамжууулагч банкуудын хураамж хасагдана.
  4. Гадаадаас ирж буй шилжүүлэг төлбөрийн 'OUR' нөхцөл заагдаагүй тохиолдолд дамжуулагч банкуудын хураамж хасагдаж ирнэ.