Эскроу үйлчилгээ

Эскроу үйлчилгээ нь хэлэлцээ хийгч талуудын хоорондын гэрээгээр тохирсон үүргийн биелэлтээс хамаарч банкинд урьдчилан байршуулсан мөнгөн хөрөнгийг аль нэг талд шилжүүлэх үйлчилгээ юм. Та:

  • Үл хөдлөх хөрөнгө, орон сууц,
  • Компани (ХХК) –ийн хувьцаа,
  • Автомашин,
  • Бараа материал,
  • Ажил үйлчилгээ

зэргийг худалдах, худалдан авах хэлэлцээрийг баталгаатай, найдвартай хэрэгжүүлэх тохиолдолд ХААН Банкны Эскроу үйлчилгээг ашиглаж боломжтой.

Үйлчилгээний нөхцөл, шимтгэл хураамж:

 

Гэрээний төрөл Төгрөг Ам.доллар Иен
Орон сууц худалдан авах гэрээ / Нийтийн зориулалттай орон сууц, амины орон сууц, хашаа байшин нь “орон сууц” гэдэг ойлголтод хамаарах үл хөдлөх хөрөнгө болно./ Худалдагч тал 20,000 төг  20 ам.доллар 1250 иен
Худалдан авагч тал 20,000 төг  20 ам.доллар 1250 иен
Бусад гэрээ Төлбөр авагч тал 0.1% (min 20,000 MNT, max 100,000 MNT) 0.1% (min 20 USD, max 100 USD) 0.1% (min 1250 JPY, max 6250 JPY)
Төлбөр төлөгч тал 0.1% (min 20,000 MNT, max 100,000 MNT) 0.1% (min 20 USD, max 100 USD) 0.1% (min 1250 JPY, max 6250 JPY)

Үл хөдлөх эд хөрөнгө худалдаж, худалдан авч байгаа бол:

  • Худалдагч худалдан авагч талуудын иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн/
  • Эд хөрөнгийн Эрхийн Улсын бүртгэлийн газар /ЭХЭУБГ/-аас авсан Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Хэлцлийн төлбөрийг банкны зээлээр хийх тохиолдолд банкны зээлийн гэрээ

Компанийн /ХХК / хувьцаа худалдаж,худалдан авч байгаа бол:

  • Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ
  • Худалдагч, худалдан авагч талуудын иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Хувьцааг нь худалдаж буй компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ

Бусад төрлийн хэлцэл хийж байгаа бол:

  • Талуудын хооронд байгуулсан хэлцлийн гэрээ
  • Талуудын иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Хэлцлийн төлбөрийг банкны зээлээр хийх тохиолдолд банкны зээлийн гэрээ

Бүрдүүлэх бичиг баримт

Та ХААН Банкны дурын салбар тооцооны төв дээр ирж Эскроу үйлчилгээний гэрээг байгуулах бөгөөд ингэхдээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай: