Амины сууц, хашаа байшин барих зээл

Зээлийн зориулалт:

Амины сууц, хашаа байшин барих болон баригдаж дуусаагүй барилгыг санхүүжүүлэхэд зориулан олгогдоно.

Зээлийн нөхцлүүд: Амины сууц, хашаа байшин барих

Зээлийн хэмжээ: 

Төрөл Улаанбаатар хот Аймгийн төв Томоохон суурин Сумын төв
Амины сууц 200 сая хүртэл төгрөг 100 сая хүртэл төгрөг 50 сая хүртэл төгрөг 30 сая хүртэл төгрөг
Хашаа байшин 50 сая хүртэл төгрөг 30 сая хүртэл төгрөг 30 сая хүртэл төгрөг 20 сая хүртэл төгрөг

Зээлийн хугацаа: 84 хүртэл сар

Урьдчилгаа төлбөр Зээлийн хүү*/сараар/
20-40% 1.8%
40%-иас дээш 1.7%

Хураамж шимтгэл:
Зээлийн өргөдлийн хураамж: 15.000 төгрөг; 
Зээл олгох үйлчилгээний шимтгэл: Олгосон зээлийн дүнгийн 1% буюу 1.5 сая дээд хэмжээ төгрөг. 

Тавигдах шаардлага:

  • Зээл хүсэгч нь 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх;
  • Санхүүжилт авах амины сууц/хашаа байшингаа амьдран суух зориулалтаар ашиглах;
  • Өөрийн/хамтран үүрэг гүйцэтгэгчийн нэр дээрх өмчлөх/эзэмших эрх бүхий газартай байх;
  • Барих ажлын төсөв, төлөвлөгөөтэй байх;
  • Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх;
  • Сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн, эсхүл энэ хугацаанд бизнес эрхэлсэн байх;
  • Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбоотой зардлыг хариуцах;
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй байх.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Сүүлийн 6 сарын хугацааны 1% цээж зураг;
  • Гэрлэсэн бол гэрлэлтийн баталгаа;
  • Орлого, зарлага тодорхойлох баримтууд;
  • Өөрийн хөрөнгөөр шаардлагатай санхүүжилтийг хийх, эсвэл хийсэн тухай баримтууд;
  • Барих ажлын зураг, төсөв, төлөвлөгөө, холбогдох гэрээ (холбогдох ажил гүйцэтгэгчтэй хийсэн);
  • Барилга барих газрын бичиг баримтын хуулбар, эд хөрөнгийн эрхийн  бүртгэлийн лавлагаа;
  • Барьцаа хөрөнгийн бичиг баримтын хуулбар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа.

* Зээлийн бодит өртөг /сараар/ : 1.82% -1.72%