Төлбөрийн карт авахад бүрдүүлэх материал

Төлбөрийн карт авахад бүрдүүлэх материал

Платинум картын хувьд:

  • Иргэний үнэмлэх
  • Гадаад пасспорт;
  • Карт эзэмшихийг хүссэн өргөдлийн маягт

Бусад ОУ-ын болон Дотоодын төлбөрийн картын хувьд:

  • Иргэний үнэмлэх
  • Карт эзэмшихийг хүссэн өргөдлийн маягт

Кредит карт авахад бүрдүүлэх материал:

Титаниум, Алтан, Энгийн картын хувьд:

  • Иргэний үнэмлэх /цахим/
  • Нэг хувь цээж зураг /сүүлийн 6 сард авахуулсан/
  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /Гадаадын болон орон нутгийн иргэдийн хувьд шаардахгүй/
  • Цалингийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтэр
  • Банк шаардсан тохиолдолд өрхийн орлого, зарлагыг тодорхойлох баримтууд, цалингийн цэс эсхүл дансны хуулга, байгууллагын батлан даалт

Гадаадын иргэн бол:

  • Гадаад паспорт /эх хувиар нь авч үзэх/
  • Визний хуулбар
  • Монгол улсад түр оршин суух үнэмлэх

Байгууллагын картын хувьд:

  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм
  • Аудит, татварын албаар баталгаажуулсан сүүлийн гурван улирлын тайлан
  • Гүйцэтгэх удирдлагад карт авах, батлан даалт гаргах эрх олгох тухай ТУЗ эсхүл Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр
  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл
  • Албан хүсэлт /Картын нийт зээлийн эрхийн хэмжээ, төрөл, төлбөрийг суутгах дансны мэдээлэл, нэхэмжлэл хүлээн авах цахим шуудан, шаардлагатай тохиолдолд ажилтнуудын тоо/ 

Тавигдах шаардлага

Титаниум, Алтан, Энгийн картын хувьд:

  • Цалин, бизнесийн орлогыг тодорхойлох боломжтой байх;
  • ХААН Банкинд харилцах эсхүл хадгаламжийн данстай байх;
  • Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх шаардлага тус тус тавьна.

Гадаадын иргэн бол:

  • Монгол улсын Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байх;
  • Монгол улсад оршин суух зөвшөөрөлтэй байх.

Байгууллагын картын хувьд:

  • ХААН Банктай сүүлийн 1 жилийн хугацаанд хамтран ажилласан байх;
  • Нэхэмжилсэн картын төлбөрийг төлбөр төлөх хугацаанд төлөх, батлан даах чадвартай, эсхүл байгууллагын харилцах/хадгаламжийн дансанд тодорхой хязгаар тогтоохыг зөвшөөрсөн байх;
  • Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх.