Төслийн зээл

ХААН Банк харилцагчиддаа өөрийн эх үүсвэрээр зээл олгохоос гадна Засгийн газрын болон Олон улсын донор байгууллагуудтай хамтран төслийн зээлүүдийг олгож байна.

Бидний хамтран ажиллаж буй байгууллагууд: 

  • Сангийн Яам
  • Монголбанк
  • Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам
  • Монгол улсын Хөгжлийн банк
  • Дэлхийн Банк
  • Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг
  • Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан
  • Европын сэргээн босголт хөгжлийн банк
  • Аймгуудын Засаг даргын Тамгын газар
  • Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК
  • Францын Хүнсний Тусламжийн Сан 
  • Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сан
  • ХХААХҮЯ-ны Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан
  • Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг
  • Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны банк

 

АНУОУХА-ын Баталгаа гаргах хөтөлбөр

ХААН Банк нь АНУОУХА-тай хамтран ажиллах гэрээ байгуулснаар өөрийн банкны бизнесийн зээлүүдийг зээлийн баталгаанд хамруулах эрхтэй болсон.

Дэлгэрэнгүй


Монголын тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн төслийн зээл

Бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын эрчим хүчийг хэмнэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугам шинэчлэх болон аж ахуй нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд зориулагдсан төслийг санхүүжүүлнэ.

Дэлгэрэнгүй


“Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн төслийн зээл

Монголын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг илүү шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгийн зориулалттай төслүүдэд зориулан олгоно.

Дэлгэрэнгүй


Импортын санхүүжилтийн зээл

Монгол улсын Сангийн Яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хоорондын байгуулсан Экспортын зээлийн шугам нээх ерөнхий хэлэлцээрийн дагуу ХААН банк Япон улсаас бараа бүтээгдэхүүн импортлогч нарт олгох зээл юм.

Дэлгэрэнгүй


Жижиг, Дунд Үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төслийн зээл

Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг /JICA/-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр энэхүү зээлийг олгож байгаа бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хєрєнгєє нэмэгдүүлэх бизнесээ єргєжүүлэх тоног тєхєєрємж худалдан авах болон үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой барилга байгууламж барих, єргєтгєх зэрэг санхүүгийн хэрэгцээг хангахад зориулагдана.

Дэлгэрэнгүй